“Масктай матар”: Нууц амрагаа 7 тэрбумаар эрхлүүлсэн “Татвар”-ын Ч.Гансүхийн хэрэг яав

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 02

“Масктай матар” цуврал албан тушаалаа урвуулан ашиглаж татварын мөнгөнөөс олон тэрбумыг  шамшигдуулсан хэрэгт шалгагдаж байгаа Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн тухай өгүүлэх гэж байна. Мөрдөн байцаалтын явцад түүнд гурван данс байдаг нь тогтоогдсон бөгөөд тэдгээр дансуудаар нь 20 орчим тэрбум төгрөг эргэлдсэн нь илэрчээ.  Түүнчлэн Ч.Гансүхэд холбогдох хэрэгт түүний  хүү Г.Ганзул, түүний  эхнэр, түүний нууц амраг ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн,  Татварын ерөнхий газрын Улсын  төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа,  үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат нарыг  шалгасан. Харин шалгалтын явцад  бусад хүмүүст холбогдох  хэргийг тусгаарлан авч үлдэж,   Ч.Гансүхийг шүүхэд шилжүүлсэн юм. Гэтэл түүнд холбогдох  хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх дахин нягтлах хэрэгтэй хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болсон. Тэгснээр нийслэлийн Прокурорын газар хэргийг дахин шалгахаар болж байна. Эхлээд уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс  шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр  Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Прокурор түүнийг хууль бусаар хөрөнгөжсөн,  мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг  завдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан  гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн дөрвөн  зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн юм.  Тэгээд харьяалал  тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд  хүргүүлсэн. Харин  Нийслэлийн шүүхээс  уг хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээр  шийдвэрлүүлэхээр тогтоосон ч, нэмэлт мөрдөн байцаалт  явуулахаар Нийслэлийн Прокурор руу буцаагаад байгаа. Гэтэл прокурорууд үүнийг нь  эсэргүүцэж, дээд шатных нь  шүүхэд гомдол гаргаад байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байгаа юм.

Тэгэхээр татвараас төрсөн нууц тэрбумтан гэдэг нь илрээд байгаа Ч.Гансүх нь  “Голомт” банкны дансаараа 16 тэрбум төгрөгийг дамжуулсан гэгдэж байгаа. Тэрээр өөрийн нууц амраг болох байцаагч О.Бямбасүрэнгийн данс руу 6-7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн, хүү Г.Ганзулынхаа дансанд их хэмжээний мөнгө байршуулсан, Японд сурдаг эхнэрийнхээ данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн,  энэ хэрэгтээ аав, эгчийгээ татан оролцуулсан гэх мэдээлэл бий.  Мөн энэ хэрэгтэй холбоотой Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсий дарга Н.Энхбат нь эхнэр н.Охиноогийнхоо дансанд дөрвөн сая ам.доллар хууль бусаар төвлөрүүлсэн нь шалгалтын явцад тогтоогдсон аж. Гэтэл хэргийг шалгаж тогтоочихоод, эцэслэн шийдэх болохоор шүүх прокурорынхон хэргийг шидэлцээд байгаа дүр зурагтай байна.

Ямартай 10 хол давсан тэрбумыг завшчихсан Ч.Гансүх гэгч нь  хэргээс цэвэр мултрах үндэслэлгүй нэгэн юм. ТЕГ-т 21 жил ажилласан, тэрдундаа Хяналт шалгалтын хэлтсийн даргын албыг 12 жил тасралтгүй хашсан тэрээр аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт оруулж, торгууль тавих замаар дарамтлан авлига авдаг байжээ. Харин түүнд мөнгө төлөхөөс татгалзсан нэгэн компани Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаснаар “Татвар”-ын Ч.Гансүхийн гэх алдарт хэрэг үүсээд байгаа юм.

Ч.Гансүхийн тухайд  байцаагч О.Бямбасүрэнтэй дотно харилцаатай гэдгийг ажлынхан нь андахгүй бөгөөд тэд хувийн харилцаанаасаа болон ажлын өрөөндөө муудалцсаны улмаас О.Бямбасүрэн амиа хорлохыг завдан судсаа ханасан хэрэг цагдаад бүртгэгдсэн байдаг аж.

Мөн Ч.Гансүхийн тухайд ZTE компанийн асуудалтай холбоотой талаар ч эх сурвалжууд өгүүлж байгаа. Дэлхийд харилцаа холбооны чиглэлээр тэргүүлдэг ZTE компани “Монголын харилцаа холбооны нэгдсэн сүлжээг өргөтгөх” тендерийг 45 сая ам.доллараар авахаар зүтгэж улмаар энэ бизнестээ манай улстөрчид болон тэдний гар хөл болсон албан тушаалтнуудыг ашигласны дотор Ч.Гансүхийн нэр ч байгаа аж. Учир нь, ZTE компанид санхүү, татварын шалгалтыг Ч.Гансүх гардан хийсэн бөгөөд энэ нь түүнд их мөнгө олох бас нэг суваг болж өгсөн байж болзошгүй аж. Ер нь Ч.Гансүхийн дансуудаар эргэлдсэн их хэмжээний мөнгөний цаад эх үүсвэр нь өөр бусад олон компаниудтай холбогдож байгаа аж.

“Масктай матар” үргэлжилнэ.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(103.11.195.147) 2013 оны 08 сарын 06

hun dotroosoo yalzrana gej ene dee.................õ¿í äîòðîîñîî ÿëçðàíà ãýæ ýíý....

0  |  0
hhhhh(202.55.182.82) 2013 оны 08 сарын 05

bolj barigdsan ni ih haramch nariin hun gsn zusland 2 davhar haust gsn hardag hundee sard 10myngiig uguh gj tataldaj baij igdug gsn hunii ymaar huudegnedeg bjdee muusain ymnuud

0  |  0
irgen(103.11.195.191) 2013 оны 08 сарын 04

idej barahgvi horongo bish harin ch ve udmaaraa edleed diilehgvi zovlon vvrvvlj dee vr hvvhdvvddee.shunal ihedvel yu gedeg bilee!! ichdeggvi luivarchin novshoooo.salbariin ner hoodson novshooo!!!

0  |  0
irgen(182.160.35.67) 2013 оны 08 сарын 03

Hudalaa medee bichij bgaa hunee setguuli zuin salbariig ingej gutaah erh tanid bhgui shuuHudal yum bicheed bgaa hunee sutguuli zuin salbariig gutaah erh tanid bhgui shuu

0  |  0
noname(182.160.35.67) 2013 оны 08 сарын 03

Ene bol shaql or vndesgui medeeleee naadah chine uls turiin ywuulga shvv.......yah gj hvnii amidralasr toglodog bnaa bolimoooriin ene niitlel tawisn hvmvvs uhvmvvsiin ajil vilsni bvtehgui. Dee shaaaaaaaal teneg medeeelel bna

0  |  0
Батаа(202.179.20.230) 2013 оны 08 сарын 03

Алаад өгөөч ээ . Наад хулгайчийгаа

0  |  0
жирийн иргэн(103.11.195.142) 2013 оны 08 сарын 02

бид зовлогоо зулгааж байж хэдэн цаас олоод татварын дарамтад орж хураалгадаг нь энэ мэт хар хүүрүүдийн гараар ордог гэж бодохоос монголоос гармаар санагдах юм. энэ улсад шудрага юм алгааа

0  |  0
татвар төлөгч(202.21.113.139) 2013 оны 08 сарын 02

татвар төлөгчдийн мөнгөөр тансагласан хулгайчийг хөрөнгийг нь хуу хамж хураагаад өөрийг нь шоронд хийвэл таарна.овгорууд чамайг их баяртайгаар угтан авч тансаглуулах болтугай

0  |  0
zochin (202.72.247.138) 2013 оны 08 сарын 02

mungu bga ym chn ahiad uur ch nuu a bj bolno sh de

0  |  0
kkk(202.72.247.138) 2013 оны 08 сарын 02

nuuts amrag ni ingej il bolj olon tumni shiwshig bolj bhd ehner ni yaj techij suuj chadaj bnaa unen dastsan gar ain

0  |  0
irgen(211.246.71.87) 2013 оны 08 сарын 02

Alban tushaalaa ashiglaj holjson ta nar metiin hunii unergyi novshnuud laigaa edleesei tu novshnuud zail

0  |  0
Top