Хар тамхи хэрэглэсэн гэх залуусын дунд жирэмсэн эмэгтэй байсан гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 09

 Өнгөрсөн долоо хоногт бүлэг залуус хар тамхи хэрэглэж байна гэх дуудлага Цагдаагийн газар ирсэн байна. Уг хэрэг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд  байрлах “Орд 17” зочид буудалд болсон бөгөөд "Хэсэг залуус манай дүүд хар тамхи татуулах гэж байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийг дагуу цагдаагийн албан хаагчид очиход тус зочид буудлын хоёр давхарт шалгалт хийхэд Сүхбаатар дүүргийн 13-р хороонд оршин суух 24 настай эмэгтэй Э, Б, С, Х нарын хамт мансуурсан байдалтай байсан гэнэ. Тэдэнд хөх ууттай өвс, гаанс хэлбэрийн усны сав зэрэг байсныг эд мөрийн баримтаар хураан авч, залуусыг саатуулжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм. Ингээд мэдээллийн мөрөөр явж дээрх хэргийг  сурвалжилахад тус буудлын ресепшин бүсгүй нэрээ нууцлахыг хүссээд дараах тодруулгыг өгсөн юм.

-Танай буудалд бүлэг залуус хар тамхи хэрэглэж байгаад баригдсан гэх мэдээлэл ирсэн. Энэ хэрэг яг хэзээ болсон юм бэ?

-Миний өмнөх гараан дээр нэг тийм хэрэг боллоо гээд цагдаа нар манай хоёр давхрын өрөөнд нэгжлэг хийгээд явсан юм. Хэргийн тухайд өнгөрсөн лхагва гаригт  нэг эмэгтэй, хоёр эрэгтэй үйлчлүүлэгч бичиг баримтаа шалгуулаад манайд буудалласан. Харин шөнийн 00.00 цагийн үед нэг жирэмсэн эмэгтэй тэдгээр хүмүүс дээр хурдхан орчихоод гараад ирье гээд шалаад байсан. Би бодохдоо нэгнийх нь эхнэр юм болов уу л гэж бодоод оруулчихсан. Төд удалгүй өнөөх жирэмсэн эмэгтэй бөөлжөөд байгаа бололтой ариун цэврийн өрөө рүү нааш цааш гүйгээд л байсан.

-Тэх эмэгтэй хар тамхи хэрэглэсэн байсан уу. Яагаад ингэж хэлэх болов?

-Мансуурсан гэх ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүй. Тэднийг анх буудалд ороход нь л архи болон бусад төрлийн согтууруулах ундаа хэрэглэж болохгүйг сануулсан. Манай буудал гаднаас ямар нэг шингэн бүтээгдэхүүн авч орохыг эрс хориглодог. Буудлын дотоод дүрмэнд заалттай байдаг. Харин эхний орж ирсэн дөрвөн залуу шар айраг бага хэмжээгээр хэрэглэсэн байж болзошгүй.  

-Цагдаа нар гаанс, ууттай өвс мэтийн  эд мөрийн баримт илрүүлж хураасан гэж байсан. Та тэдгээрийг яг өрөөнд нь орж харсан уу?

-Бид  үйлчлүүлэгчийн амгалан тайван байдлыг алдагдуулаад өрөөг байнга шалгаад байх боломжгүй. Гэхдээ үнэхээр зодоон нүдээн болоод байвал сэргийлэх дуудахаас өөр аргагүйд хүрдэг. Харин тэдгээр залуус нам гүмхэн байсан. Ганц хоёроороо гарч ирээд л гаднаас хоол захиалаад байсан. Цагдаа нар ороход л би "Юу болоод байна" гэж шагайсан. Миний нүдэнд л лав тэр хураасан гээд байгаа ууттай өвс харагдаагүй. Харин жижигхэн махир /бор өнгөтэй байсан байхаа/ гаансыг бүр цонхны булангаас ухаж гаргаж байсан. Өөр эд мөрийн баримт гэх юм би олж хараагүй.

-Цагдаа хэн дуудсан юм бэ. Хэн нэг нь хүчээр бусдыг хар тамхи хэрэглүүлэх гээд байна гэсэн дуудлага ирсэн сураг байгаа?

-Жирэмсэн эмэгтэйтэй нийлээд таван хүн байж байтал удалгүй араас нь хоёр залуу нэг эмэгтэй орж ирээд буцаад гарахдаа цагдаа дагуулж ирсэн.  Би өрөөнд юу болсоныг мэдэхгүй учир цагдаагийн албан хаагчдад хаалга онгойлгоход л тусалсан. Түүнээс хэн яагаад цагдаа дуудсаныг үнэндээ ч мэдээгүй. Цагдаа нарын яриаг сонсох нээ “Хөх монгол” гэнэ үү нэг мэдэгдэхгүй бүлгэм цагдаа нарт мэдээлсэн гэсэн юм ярьсан. Гэхдээ энэ бол цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэг учир бид учирыг олох гээд дэмий байх л гэж бодож байна.

-Тэдгээр залуусын дунд жирэмсэн эмэгтэй байсан гэхээр их сонирхол татаж байна?

-Би хар тамхи хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй. Хэн нэг нь бусдыгаа хорлох гээд худлаа дуудлага өгсөн байж ч болно. Тиймээс яг хэрэглэсэн хүмүүсийн дунд жирэмсэн эмэгтэй байсан гэж бас болохгүй. Ямартай ч нааш цааш бөөлжөөд гүйгээд байхаар нь жирэмснийх нь хордлого юм байхдаа л гэх ажиг төрсөн.

-Танай зочид буудал яг Ерөнхий боловсролын сургуулиас зуу ч хүрэхгүй метрийн зайд юм байна. Тэгэхээр их л өндөр шаардлагын дор үйл ажиллагаагаа явуулах шаардлагтай байдаг байх. Хүүхдүүд үйлчлүүлэхээр санаархаж байна уу?

-Зарим тохиолдолд тийм юм гарна. Гэхдээ бид бичиг баримт шалгадаг. Мөн эмнэлэг цагдаа гээд бүх юм ойрхон болохоор бусад буудлыг бодвол муу юм гарах тохиолдол байдаггүй. Мөн сургуулийн хажууд байдаг учир архи, тамхи зарахыг хатуу хориглодог. Ердөө бэлэн гоймон, цэвэр ус ундаа л зардаг. Тэгээд ч өндөр үнэтэй байдаг болохоор гадны ойрхон дэлгүүрээс авахыг хүмүүс илүүд үздэг.

 

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.24.21) 2015 оны 10 сарын 13

Аймшигтай

0  |  0
haliuun(103.10.23.42) 2013 оны 09 сарын 13

hn gedsendeh bytshan amitan l uruwdultei bnada

0  |  0
зочин(103.11.195.195) 2013 оны 09 сарын 10

энэ буудлын яг хажууд 10 хан алхамын зайтай ЧД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэс байдаг ш дээ. Цагдаагийн байгууллагын хамар доор нь ийм хэрэг гарч байна гэдэг цагдаагийн алба муу л ажиллаж байгааг илтгэж байна.

0  |  0
zochin(202.131.242.107) 2013 оны 09 сарын 10

taatai.net shine kinog Mongol heleer davalgaallaa

0  |  0
Эмч(202.21.106.166) 2013 оны 09 сарын 10

Кетамин хамраараа хэрэглэсэн юм болов уудаа.

0  |  0
fff(103.11.195.162) 2013 оны 09 сарын 09

zawaarsin

0  |  0
sdaddd(24.17.10.88) 2013 оны 09 сарын 09

Hool ih ideed bsn bol uvs l bndaa ahah

0  |  0
BE ORIGINAL(103.11.195.198) 2013 оны 09 сарын 09

Hel gaali-r hamgiin huchtei gegdeh ice mun nuntag turlvvd ni orj irdeg gesen tiim bolohoor shalgaltaa saijruulah heregtei,

0  |  0
BE ORIGINAL(103.11.195.160) 2013 оны 09 сарын 09

Hel gaali-r hamgiin huchtei gegdeh ice mun nuntag turlvvd ni orj irdeg gesen tiim bolohoor shalgaltaa saijruulah heregtei,

0  |  0
BE ORIGINAL(103.11.195.199) 2013 оны 09 сарын 09

Hel gaali-r hamgiin huchtei gegdeh ice mun nuntag turlvvd ni orj irdeg gesen tiim bolohoor shalgaltaa saijruulah heregtei,

0  |  0
BE ORIGINAL(103.11.195.190) 2013 оны 09 сарын 09

Hel gaali-r hamgiin huchtei gegdeh ice mun nuntag turlvvd ni orj irdeg gesen tiim bolohoor shalgaltaa saijruulah heregtei,

0  |  0
BE ORIGINAL(103.11.195.184) 2013 оны 09 сарын 09

Hel gaali-r hamgiin huchtei gegdeh ice mun nuntag turlvvd ni orj irdeg gesen tiim bolohoor shalgaltaa saijruulah heregtei,

0  |  0
BE ORIGINAL(122.201.18.9) 2013 оны 09 сарын 09

Hel gaali-r hamgiin huchtei gegdeh ice mun nuntag turlvvd ni orj irdeg gesen tiim bolohoor shalgaltaa saijruulah heregtei,

0  |  0
gugu(203.194.115.124) 2013 оны 09 сарын 09

gaduur iimerxuu mansuuragchid ix bgaa

0  |  0
Top