Нэр хүндийг хариуцлагатай үүрээгүй “порно” миссүүдээс титмийг нь хурааж авъя

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 28

Цэвэр ичимтгий монгол зан ч бүр өнгөрч байгаа юм байна. Энэ тухай ярихаар хөдөөний, хөөтэйгөөрөө дуудуулах байх. Бүр учир утгагүй шалдлахыгаа урлаг, гоо сайхантай андуурах нь байх юм.

Гэхдээ яаж ч бодсон нэр төр, үүрэг хариуцлага байх ёстой. Монгол Улсын сайхан бүсгүйгээр тодорч, эх орныхоо нэрийг дэлхийн гоо бүсгүйчүүлийн тавцанд дуудуулж, хүмүүнлэг, энэрэнгүй үйлсээр овоглуулж, ард түмэндээ хацар гоо хэмээн алдаршчихаад хаа харийнхны өмнө буй биеийнхээ бүх зүйлийг илчилж, садарлах нь хэр ариун явдал бол.

За яах вэ, нүцгэн биеийн гоо сайхнаар урлагийн таашаалыг мэдрүүлж, уран бүтээл хэмээх санд хувь нэмрээ оруулж байгаа бол нэг хэрэг. Нөгөөтэйгүүр түүний ази, европ, хятад, монгол байх нь тийм чухал биш, нэр төрийг үүрэг хариуцлагатайгаар хүлээж аваагүй бол нүцгэлэнэ үү, яана уу дурын асуудал.

Гэвч Монгол Улсын сайхан бүсгүйн “Алтан эрдэнэ”-ийн өргөмжлөлийг хүртэж, дэлхийд монгол бүсгүйчүүд, монгол гоо сайхны нэрийн хуудас болж явсан Э.Сэлэнгэ, Г.Оюунгэрэл, Б.Бадамцэцэг, С.Сансармаа зэрэг “мисс” нэртнүүдтэй яг үнэндээ хатуу ярих хэрэгтэй. Тэд энэ эрхэм алдрыг сэвтээхгүй авч явж чадахгүй бол титмээ буцааж өгөх ёстой.

Хэлээ хазалж, нүдээ эргэлдүүлсэн эрхийн тэнэг миссэнцэр охидын дэргэд тэд хатан хаан мэт биеэ авч явах ёстой ба бусдад үлгэр дуурайлал болж, хүмүүнлэгийн элч болох учиртай. Тиймээс дараа дараагийн Сайхан бүсгүйн алдар хүртэх “дүү нар”-т нь анхааруулж, ойлгуулах үүднээс тэд титмээ буцааж, буцаахгүй гэвэл нь хүчээр авмаар байна.

Энэ алдар хүнд ТОП моделуудыг ч тойрох учиргүй. Дээр бичсэнчлэн, урлаг уран бүтээл болгож чадахгүй бол тэд зүгээр нэг садар самуун сурталчлагч болох эрхгүй. Хаа холын, хэн нь ч мэдэгдэхгүй “сураггүй” хэдэн  нөхдөд 10, 20-хон сая төгрөгөөр ариун нандинаа худалдаж, харах царайны урлагт биш садарлалд дурлагч бүлэгт зориулсан зураг авахуулсан нь дэлхий даяар тарж, Монгол гэдэг нэрийг муугаар гаргах жишээний.

Аав, ээж, гэр бүлийнхнээсээ нэгэнт ичихээ больсон бол ард түмнээсээ санаа нь ч атугай зовдоггүй юм байх даа. Алдарт “Playboy”-д дэлхийн алдарт бүсгүйчүүлтэй мөр зэрэгцэн гоо үзэсгэлэнгээ тамгалж чадсан бол хамаа алга. Тэгэхийн оронд Э.Сэлэнгэ шиг бохир заваан газар хиртэй хөнжил шиг юман дээр суучихаад хамаг байдгаа дэлгээд байвал ярих юм алга, титэм, алдраа буцааж өг. Тэгээд тэр бичлэг, зураг нь гадаадын порно сайтад “Монгол” гэдэг нэрийн хуудастай гарчихыг нь яана.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kj(202.131.226.221) 2015 оны 02 сарын 05

Ямар муухай биетэй юм бээ эн сэлэнгэ гэгч чинь. Мисс ч гэж дээ. Зүгээр л өндөрөөс цаашгүйй юм байхийн. Хажууд нь Сансармаа бол үзсэглэн гоо л д оо уг нь ч.

0  |  0
kj(202.131.226.221) 2015 оны 02 сарын 05

Ямар муухай биетэй юм бээ эн сэлэнгэ гэгч чинь. Мисс ч гэж дээ. Зүгээр л өндөрөөс цаашгүйй юм байхийн. Хажууд нь Сансармаа бол үзсэглэн гоо л д оо уг нь ч.

0  |  0
zochin(180.235.184.249) 2014 оны 04 сарын 04

tachaangui ynhnuud bna

0  |  0
zochin(180.235.186.146) 2014 оны 03 сарын 24

jinhen ynhan ymda

0  |  0
mal (202.21.113.138) 2014 оны 01 сарын 08

teneg mong olj baibal eej aab hamaagui boljde yanhan nerende taarsan miis

0  |  0
bulga(103.26.194.11) 2014 оны 01 сарын 06

xoxbogs baixguiene banziig jmar missgedegjm

0  |  0
dorj(103.26.194.69) 2014 оны 01 сарын 01

Hun yugaa hiigeed yavna busdad yamar hamaa bn aa.

0  |  0
Top