Тоншуул: А.Эрдэнэбат “Дамо”-гийн хятадуудаас 3 сая ам.доллар салгаж, хуулийн байгууллагын удирдлагуудыг худалдаж авна гэв үү?

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

“Лайв Энержи Групп”-ыг луйврын аргаар өөрийн болгож, Ерөнхий захирлаар нь суусан Амалхааны Эрдэнэбат гэх этгээд Монгол Улсын эрх ашиг болоод хууль журмыг ёстой дур зоргоороо гишгэлдэг гэдгийг нь илтгэх баримтууд хэдэн арваар тогтохгүй. “Тоншуул” би  “Лайв Энержи Групп”-ын охин компани тодотголтой “Мизу” компанийн эзэмшилд лиценз нь байдаг гэх Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь шохой чулууны орд газар Хятадуудын мэдлийнх болж, тэд цементийн үйлдвэр босгох гэж байгаа талаар дуулгасан. Цемент нь  стратегийн бараа, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал байсаар атал энэ чухал салбар дахь төрийн бодлого тодорхойгүй байгаа нь, Амалхааны Эрдэнэбат нарын луйварчин нөхдүүдэд ашигтай тусаад байгаа нь үүнээс харагдаж буй. Тэгвэл  “Лайв Энержи Групп”-ийг урдаа барьсан Амалхааны Эрдэнэбат гэх нөхөр анхнаасаа Айраг сумын нутаг дахь шохой чулууны ордыг Хятадуудад олж өгсөн нэгэн юм байна. Учир нь “Мизу” компани гэдэг нь  үнэн хэрэгтээ  “Лайв Энержи Групп”-ын охин компани биш. Харин жинхэнэ эзэн нь “Damo”  resources Limited гэх БНХАУ-ын компани аж. Тэгэхээр Хятад улсын энэ компани Монголын нутаг дахь шохой чулууны ордод эзэн суучихаад, тэрийгээ “Мизу” гэдэг нэрээр халхавчлан, Портланд цементийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлнэ энэ тэр гэж баахан үлгэр ярьж байсан гэсэн үг.

 

Гол нь Амалхааны Эрдэнэбат нь “Damo”  resources Limited гэх хятадын  компанийн Монголд эзэмшдэг олон орд газруудыг цээжээрээ хамгаалж ирсэн нэгэн юм. “Damo”  resources Limited нь Монголд хэд хэчнээн орд газар эзэмшдэг болохыг илтгэх зургийг та дороос харж байна.


Уран, нүүрс, зэс, шохойн чулуу, газрын ховор элементийн ордууд гэхчлэн Монголын газар нутагт агуулагдаж байгаа бараг бүхий л төрлийн ашигт малтмалын ордуудад эзэн суусан Damo компани “Лайв энержи групп”-ээр халхавч хийхдээ охин компанийн нэрээр орж ирдэг нь “Мизу”-гийн жишээнээс харагдаж байгаа юм. Тэгэхдээ сүүлийн үед Амалхааны Эрдэнэбат “Damo”  resources Limited  компанийн Хятадуудад үнэн нүүр царайгаа харуулан, ээлжит луйвраа олон жил хамтарсан тэдний эсрэг хийж эхэлжээ. Тодруулбал, шинэ оны өмнөхөн буюу өнгөрөгч сарын сүүлээр өмнөд хөршөөс ирсэн 5-6 хүнтэй бизнесийн багийнхантай Амалхааны Эрдэнэбат нар уулзалт хийсэн нь, өнөөх “Damo”-гийн мэдлийнх болох Айраг сумын нутаг дахь шохой чулууны орд газрыг өөр хятадуудад зарах зорилготой хийсэн уулзалт байсан байна. Харин үүнийг нь мэдсэн “Damo”-гийн хятадууд Амалхааны Эрдэнэбаттай яаран сандран уулзаж, юу болоод байгааг нь тодруулсан аж. “Damo” компани нь Амалхааны Эрдэнэбатад 13 сая ам.доллараа өнгөрсөн хугацаанд өгчихсөн учраас, өөрсдийг нь ийн араар нь тавиад эхлэнгүүт айж сандарсан нь тодорхой. Тиймээс “Лайв Энержи Групп”-ын хулхи эзэнд хандахаас яахав. Тэгсэн нөгөө А.Эрдэнэбат нь өөрийгөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөмөр нөөлөгт багтсан гэдгийг албан ёсоор дуулгасны сацуу “Damo”-гийн эзэн хятадуудаас дахин 3 сая ам.доллар   нэхсэн байна. Тэрбээр бусдыг хууран мэхэлж бас шантаажилж сурсан зангаа энэ удаа ч ингэж гаргаж яваа аж. Тэгэхээр Айраг суман дахь шохойн чулууны орд газрыг түшиглэн барих цементийн үйлдвэртэй холбоотойгоор үүдэн гарсан энэ асуудлыг хууль хяналтынхан шалгах хэрэгтэйг хэлмээр байна. “Мизу” компанийн эзэмшилд байдаг гэх ашиглалтын лицензийнх нь жинхэнэ эзэн Хятадууд байдаг.

 

За мөн эхэнд өгүүлсэнчлэн Амалхааны Эрдэнэбатын луйвар бүхий үйлдлүүдийг илтгэх баримтууд үүгээр дундрахгүй нь. Монголын ордуудыг хятадуудад дамлагч тэрбээр УЕП-ын газрыг 500 мянган ам.доллараар худалдаж авсан гэх зүйлийг ойр тойрныхондоо ярин, даналзаж яваа аж. Худалдаж авах болсон шалтгаан нь өөрийнхөө томоохон луйврын үйлдлийг хуулийн гадуур үлдээх үндсэн зорилготой аж. Тэр талаар нь тодотгон хүргэх нь ч зөв биз.

 

 

Тагнуул, шүүх, прокурорын удирдлагуудыг  нэг, нэг сая ам.доллараар худалдаж авна гэжээ

 

Амалхааны Эрдэнэбат нь 120 сая долларын санхүүжилтийг бэлнээр, 850 сая долларын санхүүжилтийг зээлээр, нийтдээ тэрбум долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад ирэх таван жилд оруулахаар зэхээд байсан "Энвидити” компанийн төслийг бүрэн гацаасан гэдгийг мэдэх хэсэг нь мэдэх биз ээ. Тэгсэн ч тэр хэзээд гэмгүй нэгэн шиг дэвж явдаг. Тэрбээр  “Лайв Энержи Групп”-ыг залилан хийж гартаа оруулсан байдаг. Тодруулбал, Монгол орны төв хэсгийн Баяр, Сул, Даагын гол хэмээх нутгуудад нийт 43396 гектар газар нутгийн лизензийг эзэмшиж, эрэл хайгуул хийж ирсэн, Цөмийн энергийн газраас Чулуутын ураны бүсэд хайгуул судалгаа шинжилгээ хийх эрхийг авч чадсан “Нуклер энержи  монголиа" ХХК-ийг өөрөө байгуулаагүй хэрнээ, хамтрагчаа залилан өөрийн болгосон байдаг. НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн байсан тэрбээр “Нуклер энержи  монголиа" ХХК –ийг иргэн Ц.Соёмботой хамтарч байгуулсан байдаг. Компанийн дийлэнх буюу 60 хувь нь Ц.Соёмбынх байсан аж. Гэтэл А.Эрдэнэбат “Хөрөнгө оруулагчид надад итгэж өгөхгүй байна, Миний хувийг 50 болгочихвол том хөрөнгө оруулалт хийнэ” гэж байгаад "Нуклер энержи монголиа” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэх хуурамч бичиг баримтыг 2010 оны есдүгээр сард бүрдүүлэн таван сая доллар хувийн дансандаа шилжүүлж авсан баримт бий. Тэгээд болоогүй. Их аварга асашёорюү Д.Дагвадоржоор зуучлуулан япончуудаас 800 мянган доллар хулхидсан тэрбээр "Нуклер энержи монголиа”ХХК-ийг байгуулахад хөрөнгийн баталгаа гаргаж өгсөн Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг залилан, компанийн хамтран эзэмшигч болох Ц.Соёмбыг мэхэлж, арав гаруй саяар  хэмжигдэх долларыг завшжээ. Мөн ураны хоёр ордын хайгуулын лицензийг ашиглан Хятадын хэд хэдэн хөрөнгө оруулагчдаас 13 сая ам.доллар хууран мэхлэсэн хэрэгт холбогдож Улсын  мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх тасагт удаа дараа шалгуулж байсан ч, түүнтэй холбоотой хэргүүд Прокурорын шатанд ирэхээрээ л буцчихдаг жишиг өнгөрсөн жилүүдэд тогтоод байгаа юм. А.Эрдэнэбат нь Ц.Соёмбоос компани, лиценз гэхчлэн байдаг бүхнийг нь хууль бусаар булаан авч, улмаар барьцаа хийн, цааш хэд хэдэн газар дамлан, хэтэвчээ түнтийлгэсэн хууль бус олон хэргээ хуулийн гадуур үлдээхийн тулд Прокурорын байгууллагад авлига өгсөн гэх зүйлийг өөрөө ах дүүдээ хэлж ярьж, сүрийг үзүүлж явдагийг хэлэх эх сурвалжууд бий.

 

Ямартай ч "Лайв энержи групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Соёмбын хэлдэгээр "Лайв энержи групп" ХХК нь "Нуклер энержн монголиа" ХХК-ийн хувьцааны 100 хувийг эзэмшдэг аж. Харин  "Лайв энержи групп" ХХК-ийн хувьцаа эзэмшигч АЭрдэнэбат нь өөрийгөө "Нуклер энержи монголиа" ХХК-ийн гуйцэтгэх захирал хэмээн хууль зөрчинэ өдөр  тутмын үйл ажиллагааг удирдан явуулаад өдийг хүрсэн байгаа юм.Өнгөрсөн хугацаанд Хувь нийлүүлэгчдийн хурлыг хийгээгүй байхад өөрөө өөртөө гүйцэтгэх захирлын эрх хэмжээг олгосон нь хууль бус үйл ажиллагаа аж. Түүнчлэн үүнтэй холбоотойгоор "Нуклер энержи монголиа" ХХК-ийг хууль бусаар төлөөлөн, өөрөө өөртөө захирлын эрхийг олгосон үйл ажиллагааг нь  таслан зогсоох шаардлагатай байсан ч, хуулийнхан түүний талд ажиллаж ирсэн харагдаад байдаг.

 

 

Түүнчлэн А.Эрдэнэбат нь өөрийн  хууль  бус үйлдлүүдийг нуун дарагдуулж хамгаалахаар удаа дараа хээл хахууль  өгсөн гэх мэдээлэл хуулийн байгууллагад хүргэгдэж байсныг хүргэж байна.

 

1.         Улсын прокурорын орлогч Ц. Мөнхбатад ХУД-ийн Зайсанд  байрлах Грийн Виллад 4 өрөө орон  сууц  өгсөн.

 

2.         ЦЕГ-ын УМБГ-ын дарга асан, хурандаа Ө.Энхтөрд  ХУД-ийн Зайсанд байрлах Грийн Виллад 4 өрөө  орон  сууц өгсөн.

 

3.         ЦЕГ-ын УМБГ-ын Үнэлгээ хяналт шалгалтын хэлтсийн  дарга, хурандаа Ц. Цогтбаяр нь “ Жапантаун”-д худалдан авсан байрныхаа үлдэгдэл төлбөрийг А.Эрдэнэбатаар төлүүлсэн, гэр бүлээрээ Хайнан аралд амрах, зугаалах зардлаа мөн А.Эрдэнэбатаар  даалгуулсан.

 

4.         Дээр дурьдсан Амалхааны Эрдэнэбатаас нэр бүхий албан тушаалтнуудад өгсөн авилга хээл хахуулийг түүнд үйлчилдэг өмгөөллийн компанийн захирал өмгөөлөгч Тангуд овогт Бодьхүүгийн Батзаяа   санаачлан зохион байгуулж, гардан гүйцэтгэж байсан  болно. Б.Батзаяа нь А.Эрдэнэбатын баз хүргэн юм.

 

Энэхүү өмгөөлөгч Т.Батзаяа нь А.Эрдэнэбатын  гадаад болон дотоодын иргэд компаниудыг залилан мэхлэх  хууль  бус үйлдлүүдийнх нь баримт бичгүүдийг хууль ёсны мэт хэлбэрт оруулан боловсруулж, холбогдох ажилтнууд албан тушаалтнуудтай хуйвалдан, мэргэжлийн ёс суртахуунаа уландаа гишгэж, өөрөө завсраас нь ашиг хонжоо олж явдаг нь бодитой зүйл билээ.

 

5.         Мөн 2006-2007 онуудад “Ананд энд адвокатс” компанийн захирал Б.Батзаяа нь 15 ширхэг ашигт малтмалын лиценз гаргаж өгөх нэрийдлээр нэг японы компаниас 300 000 амдоллар / хахуульд өгөх зориулалттай гэж тайлбарлан / биеэр гардаж авсан бөгөөд амлалтаа биелүүлээгүй болно.


Иймд хууль бусаар өөрөө өөртөө эрх үүсгэсэн хууль бус үйл ажиллагаа явуулж  буй А.Эрдэнэбатын үйл ажиллагааг зогсоож өгнө үү гэсэн байгаа юм. Гэсэн ч А.Эрдэнэбат нь залилсан, луйвардсан мөнгөнийхөө тодорхой хэсгээр өөрийнхөө хууль бус үйлдлийг хаацайлахад, хуулийн байгууллагынхантай тохиролцоход зориулдаг жишгээ давтсаар байгаа талаар эх сурвалжууд хэлж байгаа юм.


Сүүлийн үед түүний ар хамгаалалт бүр их томроод байгаа янзтай байна. Өөрийнх нь зүгээс ойр тойрны нөхдүүддээ хэлж ярьсныг эх сурвалж өгүүлэхдээ УЕПГ-ыг А.Эрдэнэбат аргандаа оруулсан гэх. Ингэхдээ тэрбээр 500 мянган ам.доллар зарцуулсан гэж хэлж яриад яваад байгаа гэнэ. Цаашлаад өөртэйгөө холбоотой бүхий л хэрэг төвгийн асуудлыг цэгцлэхийн тулд Монголын шүүх, тагнуул,  прокурорын удирдлагуудыг  нэг, нэг сая ам.доллараар худалдаж авна хэмээн хэлж ярьж явна. Түүнчлэн эхэнд өгүүлсэн “Damo”  resources Limited  компанийн Хятадуудаас 3 сая ам.доллар нэхээд байгаагийн учиг нь ч, үүнтэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй юм.

 

Түүний нэр холбогддог залилангийн хэргүүдийн заримыг нь нэрлэхэд:

1.“Инвидити“ компаниас 5 000 000 ам.доллар,

2. “Лайв Энержи Групп” ХХК-д орж ирсэн 20 000 000 ам.долларыг хувийн дансандаа шилжүүлэн авч залилсан,

3. “Шинэ шивээ” ХХК-ийн нэрээр орж ирсэн  30  000 000 ам, долларын 70%-ийг хувьдаа авсан  зэрэг олон үйлдлүүд бий аж. “Тоншуул”  би  Амалхааны Эрдэнэбат гэх этгээдийн хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар дараагийн цувралд  үргэлжлүүлэн мэдээлнэ.

Ноён Тоншуул

Сэтгэгдэл ( 42 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1900-1973(103.26.194.1) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.9) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.6) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
Монгол(78.182.147.78) 2014 оны 04 сарын 02

Хужаа цустай . Хужаагийн гар хол шуу дээ

0  |  0
Зочин(103.26.194.5) 2014 оны 03 сарын 30

Торийн заваан авилга залуу хvнийг ийм л юм хийлгvvлэж байгаа зоосны нvхээр хэдий орон зай харагдах билээардын vгийг ухаад бодхятадын наад монгны цаана бvхэл бvтэн улсынх монго явж бгааэнэ монгийгхятад хvн хэдэн vеээр чиньхараадагыгм эддэгvй юм уу яана даа залуу минь чиний 30vеонгороо баларсан над байдалаа зогсоо доо авилгачин тороос болж. Залуу хvнийг ийм байдалд орулаж болохгvй шvv

0  |  0
Баагий(103.26.194.4) 2014 оны 03 сарын 24

Цалингаа өгөөч 4 сар цалин өгсөнгүй

0  |  0
bat(202.72.245.149) 2014 оны 02 сарын 11

ul suirtai unen ym bichne shu

0  |  0
Zochin(103.26.194.201) 2014 оны 02 сарын 08

Энэ луйварын лицензийг хvчэнгvй болго

0  |  0
z(103.26.194.83) 2014 оны 02 сарын 01

Энэ бичэгдсэн асуудал, Монгол улсын эрх ашиг хохирч байгаа эсэхэдМонгол улсын ерөнхийлөгчийн удирддаг ҮАБЗанхаарч төрийн холбогдох байгууллагуудаа р нь шалгуулмаар юм даа.Тэгээд Иргэний Нийгмийн Танхимаар үр дүнг нь мэдээлж үнэн худлыг ялгавал...Бичснэ

0  |  0
Foo(76.218.69.21) 2014 оны 01 сарын 29

Iimerhuu garuudiig hyatadad n huleelgej ogdog bolmoor um.

0  |  0
Зочин(124.158.125.83) 2014 оны 01 сарын 25

ингэж худлаа шоу хийгээд байдаг тэр шоугаараа аль алинийг нь амжуулаад байгаа гаруудыг зүгээр шаачиж болдоггүймуу. Бид худлаа бичиж, тэрэндээ нервтэхээс өөр зүйлгүй байна шүү дээ.

0  |  0
Би(202.126.91.155) 2014 оны 01 сарын 23

За,”Монгол 3000” ХХК-ийн захирал Соёмбо гуай, Та ээлжит гүтгэлгээ хийгээд эхлэв ээ дээ.Олон ч хүний мууг үзэх гэж матаж гүйсэн дээ, Одоо хүртэл энэ муу залуугаар тоглосоор л байгаа юм уу. Ханилж яваад нөхрөө, хатгаж байгаад дайснаа гэдэг дээ. Ноён Тоншуул гуай Та ч Та юм даа, наад захиалга өгч статья бичүүлсэн хүнийхээ хэнийг мэдэх үү, нэг өдөр эргээд Тань гуайг матаад явах хүн шүү

0  |  0
zochin(172.56.18.161) 2014 оны 01 сарын 23

Mongol tulgatnii Anujin giin neher n shudee. Xuulich Batzaya n Anujingiin duugiin negee. Edniih genet bayajsan yumaa. Iim l argaar heljsen humuus baina. Heljij avaad naad nehruudee hayah hetegtwi. Yavaandaa shorond oroh humuus bainadaa. Erdebat n uneheer zalilan hiideg gesen. Kompaniihaa humuusiin tsalingiin egdeggui hirnee luivardsan mengee Anujind zaraad yavj baigaa. Ter huuhen n ali hediinee eer er xarchixsan yavaadaa- ali zaluugiin l hengen begstei ashigtai er huniig aldahgui zalildag huuhen dee.

0  |  0
.(103.26.194.191) 2014 оны 01 сарын 23

Hujaa bna sh dee.

0  |  0
Mongol(103.26.194.115) 2014 оны 01 сарын 23

Mongol ohiniig hvchindvvleh gej bhad tuslaagvi tsagdaag bodvol sain l zvil hiisen bgaan bishvv

0  |  0
anu(202.179.20.184) 2014 оны 01 сарын 23

Harvaas hytad tsaraitai yum bna

0  |  0
anu(202.179.20.184) 2014 оны 01 сарын 23

Harvaas hytad tsaraitai yum bna

0  |  0
Mongol(103.26.194.69) 2014 оны 01 сарын 23

Tonshuul bish ter Soeombo gegchiin l zahialgaar bichsiin bishvv mongoliin sait-d Soeombiin gar dor boltsiinmuu manai ulsiin shvvh EP gazruudiig doromjilj bicheed bdag naadah chin uuruu no-toi gar daa

0  |  0
Mongol(180.149.78.20) 2014 оны 01 сарын 23

Alaach alaach

0  |  0
Mongol(180.149.78.20) 2014 оны 01 сарын 23

Alaach alaach

0  |  0
х(103.26.194.73) 2014 оны 01 сарын 23

Монголоор дүүрэн монголын хужаа нар байдаг юм байна аймаар ихээр, аймшигтай юм

0  |  0
замын буд(112.72.13.224) 2014 оны 01 сарын 23

Зам идэж тэрбумтан болсон хар буд гэдэг этгээдийн хуухэд гээ биз дээ

0  |  0
Goe(202.126.91.159) 2014 оны 01 сарын 23

dandaaa gadnii ter dundaaa hyataduudiig hulihadsan bol sain l bn shd ee yund ni murduud bdag yum be ushuuu sain hujaaa nar bolo gadniihnaaas mungu oloood ir gd yavuuluul saya sayaaar ni olj ireh yum bishuuu goe shdeee

0  |  0
пээ(202.131.234.50) 2014 оны 01 сарын 23

Тэр нэвтрүүлэгч нэг л хиймэл санагддаг,МАН-д элссэн гэсэн,ер нь нэг иймэрхүү хүүхнүүдийг нөхөр нь намд бэлэглэдэг гэдэг үнэн л байна. Таарсан таар шуудайнууд байна даа.

0  |  0
Bayar(98.206.12.210) 2014 оны 01 сарын 23

Mongol tulgatan 100 erhemiin Anujingiin nohor shuu dee.

0  |  0
(27.123.214.114) 2014 оны 01 сарын 23

Ehner ni mongol tulgatnii hutlugch Anujin shu de..

0  |  0
bmx(112.72.13.41) 2014 оны 01 сарын 23

zugeereexyataduudiig bol zalilaxlxeregtei shiliinsain erlb a

0  |  0
Zochin(103.26.194.53) 2014 оны 01 сарын 23

Naad nuxur chine uruu xujaa uma bishuu ern iime umiig medseer bj dyygyi syyj chaddag erxeme luivarchid 2 jiliin daraa songuilaar uu xytsaj showdax boldoo

0  |  0
Top