Утааг багасгахад зуухаа зөв галлах хэрэгтэй гэнэ шүү

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

Твиттерчдийн нэг өдөр нам тайван өнгөрлөө. Энэ өдрийн жиргээчдийн сэдвээс “Утаа-нээлттэй хэлэлцүүлэг” –ийг онцлохоор шийдлээ. Утааны асуудлыг хөндсөн энэ хэлэлцүүлэг нь твиттерчдийн анхаарлын төвд байлаа. Энэхүү нэвтрүүлэгтэй холбоотой шүүмжилсэн, буруутгасан олон жиргээ ар араасаа хөвөрсөн юм. 

Нэвтрүүлгийн агуулгыг тодруулбал, Монголын Үндэсний орон нийтийн телевизийн 600- студид Ерөнхий сайд, засгийн газрын гишүүд, хотын удирдлага,  утааг бууруулах агентлагынхан, эрдэмтэн судлаачдын хамтаар хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Мэдээж утааг гамшгийн хэмжээнд аваачсан явдал нь төр засгийн олон жилийн бодлогын урхаг. Гэвч төр засгийн утааг бууруулсангүй гэж загнадаг иргэдэд ч өөрсөдөд нь асуудал байгаа гэдгийг энэхүү хэлэлцүүлгээс харагдаж байлаа. 400 мянган төгрөгний өртөгтэй утаа бага ялгаруулдаг зуухыг 40 мянган төгрөгөөр хэдэн мянган айлд нийлүүлсэн ч утаа багассангүй гэдэг. Гэтэл эдгээр зуух худалдан авагчдын 40-50 хувь нь буруу галлагаа хийдэгт учир байгаа аж. Дэлгэцэн дээр зөв галлаж байгаа, буруу галлаж байгаа хоёр ажиллагааг харуулна. Эхнийх нь нүүрсээ, дээрээс нь модоо хийж галаа асаана. Харин буруу асааж байгаа нь эхлээд модоо асаачихаад дараа нь нүүрсээ хийнэ. Яндангаас гарч буй утаа үнэхээр ялгаатай байлаа.  Буруу галлаж байгаагаас нь баагисан хар утаа гарч буй бол зөв галласнаас нь цагаан утаа гарна. Маргаад байх зүйл үнэндээ байсангүй. Дараагаар нь албаны хүн бүгд зөв галладаг болчихвол агаарын бохирдол эрс буурна гэдгийн тооцоог харуулав. 

Хамгийн инээдтэй гэмээр өөр зүйл гарсан нь “утаагүй зуух” худалдан авагчдын гэрт түүвэрчилсэн судалгаа хийхэд 10 гаруй хувьд өнөөх зуух нь байгаагүй гэнэ. Судлавал, олон “төслийн зуух” маань үхэр, хонь болоод хөдөө гарчихсан гэнэ. Нээрээ л хөдөө байдаг хамаатны хоёр ч айлд өнөө зуух байсан нь санаанд орох нь тэр. Уг нь иргэд маань авсан зуухаа зараад идчилгүй, мөн зөв галлаад сурчихвал утаа ч тодорхой хэмжээгээр буурч  магадгүй л шинжтэй. 

Нэвтрүүлгийн дараа жиргээчид үндсэндээ хоёр хуваагдав. Маргаан ч өнөөдөр үргэлжилж байна. 

Галаа зөв түлвэл утаа багасна… Утаа бага ялгаруулдаг зуухаа хотынхоон үхрээр сольсон байна шүү дээ…

"Утаа"-гаар хэлэлцүүлэг хийгээсэй гэж мөн ч хүссэн дээ. Одоо овоо мэдээлэлтэй, ойлголттой боллоо.

Алтанхуяг нүүрсээр хэрхэн утаа гаргахгүйгээр гал түлэхийг зөвлөж байна.

Оны шилдэг онигоо: Буруу галласнаас утаа буураагүй.

Утааг хэрхэн багасгах, утаа бага гаргах, зөв галлах талаар заавар бэлтгээд бээжинд аваачиж зарья, ирэхдээ тэрбумтан болцон ирнэ гээ боддоо

Ямарч бсн ЕС-н ""хөгжилтөйхөн"" лекц дууслаа.Утааг ямар нэг хэмжээгээр Багасгахад зуухаа зөв галлах хэрэгтэйг иргэд ойлгосох хэрэгтэй юм шиг байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.229) 2014 оны 04 сарын 05

ymarch ylgaagui yachij tulsen huuchin piishin shige utaa garna shal hudlaa

0  |  0
bhr(202.179.10.50) 2014 оны 01 сарын 27

utaag bagasgah ajlig mongol uls dayar heregjuulie undsen huulid zaasanaar gazar nutag yalgawarlah hereggui buh zuil huduu unetei baidag tod jishee zuuh uher bolson asuudal mongol ulsin zasgiin gazarl bol ard irgedee orshin bui nutgaar ni yalgawarlah hereggui huduud ch utaag bagasgah heregtei

0  |  0
Top