“Хотын бүлэг” хоёр С-ийн хэнийг сонгох вэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 10

Шинэчлэл тийш зорьсон гэхээсээ илүүтэй ярихад илүү анхаарч байгаа үзэгдэх МАН-ынхантай хамаатай дотоод сонгууль үргэлжилж буй бөгөөд  МАН-ын  Нийслэлийн намын хорооны дарга хэн бэ байх вэ гэдэг асуудал яригдаж байна. Гэхдээ яригдаж байгаа хувилбар цөөн бөгөөд тодорхой. Нэг бол экс дарга Ц.Сандуй суудалдаа үлдэнэ. Үгүй бол УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар  удирдлагаар ирнэ. Эсвэл  У.Хүрэлсүхэд харьяалагддаг залуучуудын фракциас нэг нь гарч ирнэ гэсэн гурван хувилбар байна. Тэгэхээр нэр нь тодорхой байгаа хоёр хүн дээр  нэр нь үл мэдэгдэх нэг нөхөр нэмэгдээд нийт гурван этгээд энэхүү марафоны замд гараад байгаа харагдана. Ямартай ч одоогоор нэр нь тодорхой байгаа нөхдүүдийн хэн нь хэн билээ гэдгийг харъя.

 

 Экс Ц.Сандуй ба ирэх хүсэлтэй Д.Сумъяабазар

 

Улаанбаатарын унаган иргэн Цэндсүрэнгийн Сандуй “Хотын бүлэг”-т харьяалагддаг. Түүнийг Нийслэлийн МАН-ыг удирдаад яв гэх саналыг Г.Мөнхбаяр анх тавьсан гэж тэр өөрөө хэлдэг. Тэрбээр энэ талаараа  “...Мэдээж хотод ажиллаж байсан хүн бол арай давуу талтай байх гэсэн үүднээс сонгосон байх. Намын удирдлагуудаас намайг анх Г.Мөнхбаяр дарга дуудсан. Хамгийн эхэлж дуудсан. “За ингээд бид бол сонгуульд ялагдлаа. Би намын даргын хувьд улс төрийн хариуцлагаа хүлээнээ. Чамд хотын намын хорооны дарга гэдэг энэ хариуцлагатай, хүндтэй албыг өгнө өө. Маш хүнд үед чамд шилжүүлж байна гэж хэлсэн. Надад яг тухайн үед халшрах сэтгэл төрсөн. Би өөрөөсөө хотын намын хороог авч явж чадах уу, үгүй юу гэж асууж байсан. Ер нь бол надад цэлийсэн том   далайн эрэгт очоод хөлөө дүрээд зогсч байна. За тэртээд нэг сайхан арал байгаа, тийшээ ингээд сэлээрэй  гэсэн ийм л даалгавар өгсөн юм шиг санагддаг.” хэмээн ярьсан байдаг юм. Үнэхээр ч тэр том далайд хөлөө дүрсэн ч, хол явж чадаагүй дүр зураг харагдаад байгаа юм. Тэрбээр хотын экс дарга Ц.Батбаярыг өвдөг шороодуулан байж энэ суудалд суусан ч нийслэлийн МАН бахь байдгаараа өдийг хүрэв.

 

Тэгвэл түүний суудалд суух хүсэлтэй байгаагаа ил тод илэрхийлж буй УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарт өөрчлөлт шинэчлэлт хийж дийлэх чадамж бий юу гээд  харахаар дүүрэн итгэл төрөхгүй байгаа юм. Хэдийгээр тэрбээр  “Нийслэлийн МАН-ын хороог би удирдая. Хотыг бүхэлд нь гартаа оруулж байж л нэгдсэн бодлого явуулж чадна. Та нар намайг зөвхөн бөх гэдэг нүдээр битгий хар. Нийслэлийг бүхэлд нь удирдах амбиц надад байна” гэхчлэн хэлж ярьсан гээд байгаа ч, түүний амбицаар ажил хэрэг цэвэрхэн, зөв урагшилж дийлэх үү гэдэг нь эргэлзээтэй байна. Тэгээд гол нь МАН-ын толгойд “Хотын бүлэг”-ийн аугаа том удирдагч болох М.Энхболд сууж байна. Түүний дараагийн суудалд болох Генсекийн сандалд Т.Бадамжунайгийн шууд татаасаар орж ирсэн Ж.Мөнхбат байж байна. Тэд МАН-ыг бол шинэчлэнэ л гэж байгаа. Түүнчлэн  Нийслэлийн МАН-ын өнгө зүсийг өөд татах тал дээр ч тусгайлсан бодлоготой суугаа нь лавтай биз ээ.

 

Б.Итгэлт 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МАН-ын гишvvн(90.244.12.63) 2014 оны 02 сарын 13

аан за за хуучин дарга нь дараагийн хvнээ сонгоод шилжvvлдэг, намын хорооны хурлаараа сонгогддоггvй юм байна. ийм л тэнэг юм ярьж байгаа дурак юу хийж чадах вэ дээ. тэгвэл тэр хотын намын хорооны хурал гэх байгууллага байх ямар хэрэгтэй юм, нэгийгээ дуудаад л бааранд сууж байгаад егчихне биз. сайханиарал нь юу юм бол, сонгуульд ялаад тесев захиран зарцуулах эрх мэдлийг л хэлж байгаа юм байх даа,

0  |  0
1(202.180.216.19) 2014 оны 02 сарын 11

Хотыг мэддэг, Намын ажил мэддэг хүн гэвэл МАН-д хотын орлогч байсан Б.Мөнхбаатар л байна даа. Эсвэл Цогзолмааг тавих хэрэгтэй.

0  |  0
zochin(183.81.169.20) 2014 оны 02 сарын 11

бөх сумъяабазар лав биш шүү,тэгвэл та нар нэр хүнд байхгүй бүүр дуусаа.өөр хэн нэгийг олдоо.бөх гэдэгтээ байгаа биш шүү.

0  |  0
Тэнэг бех(103.26.194.43) 2014 оны 02 сарын 11

Бех хvн тэнэг байдаг, сургууль тегсеегvй, ямарч боловсролгvй Сумъяабазар бол яршиг л байна, диплом нь бараг л хуурамч гэсэн vг

0  |  0
nar(202.126.89.178) 2014 оны 02 сарын 10

sandui unagan hotin zaluu. tegeed ch ajlaa unench hiideg. busad ue ueiin gazrin naimaachdig bodvol yun tanil tal shudarga zaluu. muusain hot buzarlasan huduuniihniig l buu taviasai...

0  |  0
Ochitr(103.26.194.132) 2014 оны 02 сарын 10

Mongold teneg malchin gej baihguidee mongol ulsiig heden myangan jil malchid l nuruundaa uursen ni unen

0  |  0
zochin(103.26.194.117) 2014 оны 02 сарын 10

SANDUI bol gazariin naimaachin ydarsan irgenii gazariig tanildaa luivardaj ogdog novsh.

0  |  0
man(112.72.13.187) 2014 оны 02 сарын 10

ali, ali ni khereggui dee. ner tsever shine khun gargakh kheregtei. naad 2-oo songovol 2016-d ylagdana.

0  |  0
Mai(1.115.195.8) 2014 оны 02 сарын 10

Sumyaa zailaajee yamar medleg bolbsroltoi yum be malaa chi ichihgui Bain uutengee

0  |  0
Бох(103.26.194.148) 2014 оны 02 сарын 10

Нэг нь гужирмэг бох ногоодох нь хэн юм буу мэд Ман унэхээр кадргуй болжээ

0  |  0
zochin(202.179.11.94) 2014 оны 02 сарын 10

MUU KOMUNIST SHEESNYYD BYGD ADILHAN

0  |  0
Top