Энэ сарын 22-ныг хүртэл цас орно

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 17

Энэ сарын 22-ныг хүртэлх буюу тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлвийг тодруулахад: 18-нд ихэнх нутгаар,19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 18-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 18, 19-нд ихэнх нутгаар сэрүүхэн Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 20-ноос өдөртөө ихэнх нутгаар дулаарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top