Хилээр үнэт чулуу гаргах гээд баригджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 17

Шивээхүрэнгийн шалган нэвтрүүлэх боомтоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат иргэн Ч, Н  нар их хэмжээний үнэт чулуу гаргах гэж байсныг Хил хамгаалах Ерөнхий газрын тагнуулынхан илрүүлжээ. Дээрхи иргэд хууль бусаар их хэмжээний чулуу хилээр гаргаж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу хилийн тагнуулынхан дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УАЗ-452 маркын 15-12 ӨМА улсын дугаартай саарал өнгийн пургон машинтай хилээр гарах үед гаалийн байцаагч нартай хамтран нарийвчилсан шалгалтыг явуулсан байна. Шалгалтаар тус автомашинаас 200 кг үнэт чулууг хоёр талын хана, тааз, ар талын сандал, жолоочийн талын хаалганд нуусан байсныг илрүүлэн гаалийн байгууллагад нотломжоор хүлээлгэн өгөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top