Нийслэлд 6 хэм дулаан

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 18

Үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, Төвийн нутгийн өмнөд хэсэг болон говийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст  хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулс, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 1 градус хүйтнээс 4 градус дулаан,Алтайн өвөр говь болонговийн нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.


ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.


ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.


ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүнэ. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top