ЭЕШ-ийн бүртгэл 98 хувьтай явж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 18

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх даваа гарагт дуусна хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс хэвлэлийнхэнд мэдээллээ. Энэ жилийн тухайд 42000 гаруй сурагч шалгалтанд бүртгүүлнэ гэсэн урьдчилан тооцоог тус төвөөс гаргаад байгаа бөгөөд одоогоор бүртгэл 98 хувьд хүрээд байна. Эдгээр өдрүүдэд Боловсролын үнэлгээний төв сурагчдын бүртгүүлэх боломжийг хангах үүднээс уртасгасан цагаар ажиллаж байгаа гэнэ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top