Өнөөдөр хамтын тэтгэврийн асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 18

Чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шилэн дансны тухай хуулийг мөн хэлэлцэнэ. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын өргөн барьсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн асуудал зэргийг хэлэлцэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top