442 ажлын байр зарлагджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 19

Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Ажилтай, орлоготой Улаанбаатар" зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран "Аялал жуулчлал ба ажил эрхлэлт" хөдөлмөрийн яармагийг 2014 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр "Улаанбаатар бизнес хөгжлийн төв"-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллаа.

Энэхүү хөдөлмөрийн яармаг долоо дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлийн 442 ажлын байр зарлагджээ.  Мөн нийслэлийн Хөдөлмөрийн газар болон төвийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд нийслэл, дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн аялал жуулчлалын салбарын ажлын байруудыг танилцуулж, "Оюутны цагийн ажил" хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top