Хогны уутны санал асуулга дууслаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21

  “Азийн цагаан дагина” гэх хогийн ногоон уутанд хэдэн тэрбумаар нь мөнгө цацах шаардлагагүй гэсэн иргэдийн эсэргүүцэл “Энэ уутыг үргэлжлүүлэн тараах нь зөв үү, буруу юу” гэж санал асуулга явуулах хэмжээнд хүргэсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд НИТХ-аас санал асуулгыг цаасаар авах ажлыг зохион байгуулсан юм байна. Монголын оюутны холбооны дэргэдэх “Сор гоо” клубын 152 оюутан судлаачийг хамруулан ажиллуулсан бөгөөд, нийслэлийн 33 мянган өрхөөс авсан асуулгын хариуг нэгтгэж дууссан даруйд олон нийтэд мэдээлэл хүргэж аж. Өмнө нь нийслэлээс явуулж байсан дугаарын хязгаарлалт, зөв буруу рультэй машиныг хөдөлгөөнд оролцуулах эсэх гээд судалгаа нь цахим байдлаар, интернет, гар утасны операторуудтай хамтран явуулж байсан ч энэ удаад цаасан хэлбэрээр явуулсан нь интернетийн орчинд араасаа мөн л тодорхой хардлага, шүүмжлэлийг дагуулах бололтой.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сандаг(112.72.13.251) 2014 оны 04 сарын 21

Дөчин мянгатын хулигаан Бат-Үүл гээд дөргүй зөрүүд буриад байх юм аа. Уучлаарай, буриад зон олон минь, та нарыг би хэлэх гээгүй, энэ эргүү дагзыг бодохоор л уур хүрээд байх юм. Дөчин мянгатын хэдэн хулигаан дотроо гавал гэгдэж байсан байж магадгүй л дээ. Харин улс Монголд бол энэн шиг эргүү, муйхар, тэр бүү хэл хар хайрцагныхаа нууцыг задруулахуйц тэнэг зөрүүд хүн хэрэггүй. Бүгдийг өөрийн хүссэнээрээ хийдэг, хар хайрцагаараа сонгуульд ялна, зөв рультэй машин 90 хувь, буруу рультэй буруу номтон коммунист ёпон машин 10-хан хувь гэнэ, ногоон уутыг дэмжиж байгааг 1 ч хүнийг би хараагүй, тэгтэл хэдхэн коммунист эсэргүүцээд, нийт масс дэмжиж байна гээд маргааш санал асуулгын дүнг гаргаад ирнэ дээ. Хүү Чулуудайдаа хөөрхий ногоон уутны урьдчилгаа мөнгөө аваад өгчихсөн юм байлгүй дээ. Тэгээд найруулагч хүү нь гэнэт барилгачин болчиход байгаа биз дээ.

0  |  0
сандаг(103.26.194.13) 2014 оны 04 сарын 21

өчидөр манайд 2 залуу орж ирээд та хогны уутны талаар ямар саналтай байна гэж асуухаар нь наадах чинь ёстой хэрэггүй зүйлийн нэг шүү дээ гэсэн чинь дуугүй гараад явчихсан тэр нь аягүй бол тэр санал асуулга нь байсан юм байлгүй дээ гэхдээ юу ч тэмдэглэж аваагүй их л хурдан гараад явчисан даа

0  |  0
ЁО ЁО (103.26.194.12) 2014 оны 04 сарын 21

ЁО ЁО ЁО БОЛЬ БОЛЬ ХЭНЭЭС АСУУЛГА АВААД ХЭН НЬ ХЭЗЭЭ ДҮГНЭЭД БАЙГАА ЮМ БЭ ТЭНЭГ ЖҮЖИГЧИД

0  |  0
зочин(103.26.194.11) 2014 оны 04 сарын 21

ха ха ха, иргэдийн ихэнх нь хогны уут маш хэрэгтэй гэсэн , ДҮН гарна байх даа,

0  |  0
зочин(103.26.194.6) 2014 оны 04 сарын 21

Худлаа , худлаа , мөнгө идэх гэж энэ хотын удирдлагууд их улайрч байна аа, бүх хүн л уут хэрэггүй гээд байхад,

0  |  0
Top