Онгоц сүйрэх үед хийсэн дуу бичлэг олдлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21

Дөрөвдүгээр сарын 16-ны өглөө Шар тэнгист живсэн Өмнөд Солонгосын зорчигч тээврийн хөлөг онгоцны орчимоос өнөө өглөө эрт бас нэг цогцос олсон байна. Үүгээр хөлөг онгоцонд үлдэж хоцорсон хүмүүс амьд мэнд байх найдлага тасарч байгаа аж. Учир нь осол болсон өдрөөс хойш тав хоног өнгөрч, найдлага тавьж байсан хүмүүс аргаа барсандаа аврах хантааз өмсөж усны мандалд гарах оролдлого хийсэн бололтой. Аврагчдын багийнханы мэдэгдсэнээр сүүлд 2:20 цагт олдсон эмэгтэй сурагчийн цогцос аврах хантаазтай байсан нь хөлөг онгоцноос амь тэмцэн гарах гэж оролдсоныг гэрчилж байгаа аж. Онгоцны ослоор амь үрэгдсэн хүний тоо одоо 62-т хүрээд байна. Энэ тоо цаг тутамд нэмэгдэж ирсэн бөгөөд цаашид яах аргагүй 300 хүрэх бололтой. Учир нь хөлөг онгоцонд үлдсэн 240 хүнийг одоо аврах аргагүй байгаа нь илэрхий болжээ. Өнгөрсөн шөнөжин ажилласан шумбагчид хөлөг онгоцны тавцанд гарах гэж яваад түгжигдсэн 20 хүний цогцосыг олж гаргасан бол өнөөдөр хөлөг онгоц руу нэвтрэхээр төлөвлөсөн байна. Шумбагчид өчигдөр өдөр хөлөг онгоцонд нэвтрэх таван орц байгааг олж тогтоосон бөгөөд энэ гарцаар эрэл явуулж, аврах ажиллагааг эрчимжүүлэх зорилго тавьж байгаа боловч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар амь эрсдсэн хүмүүсийг эрж хайх ажиллагаа хоёр сар үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Одоогоор осол болсон Жиндо арлын орчим 260 байгууллагын таван мянга орчим сайн дурынхан ирж аврах ажиллагаанд оролцож байгаа аж. Өмнөд Солонгосын прокуророос онгоцны ахмадад албан ёсоор бүх насаар нь шоронд хорих ял оноох болсон, харин түүнийг эцсийн хугацаанаас нь таван жилийн өмнө суллах ялын тогтоол төлөвлөсөн нь хэзээ хэрэгжих нь тодорхойгүй шийдвэр болжээ. “Севол” хөлгийн ахмад хамгийн түрүүнд шахуу хөлөг онгоцоо орхин ослын үед хүний амь аврах ямар ч ажиллагаа явуулаагүйгээр барахгүй зорчигчдыг байр байрандаа тайван байх захирамж өгсөнд олон нийт дургуйцэж байгаа билээ.

Эргийн хамгаалалтынхантай ярьсан бичлэгийг сийрүүлвэл:

 

Диспетчер: 15 минутын дараа эргүүлийн хөлөг онгоцууд очно. Зорчигчиддоо аврах хантааз өмс гэж зарла.

 

Ахмад: Одоо зарлах боломж алга.

 

Диспетчер: Та зарлаж чадахгүй бол гараад зорчигчиддоо аврах хантааз өмсөхөд нь тусалж, аль болох их хантааз тараана уу.

 

Ахмад: Бид зорчигчдоо онгоцноос нүүлгэн шилжүүлвэл та нар тэднийг аварч чадах уу?

 

Диспетчер: Тэднийг хувцасгүй гаргаж болохгүй. Аврах хантааз өмсүүл. Бушуухан наанаасаа гарга.

 

    Ахмад, “Ямар нөхцөл байдал үүсээд байгааг тодруулах боломжгүй байна. Эргийн хамгаалалт, бусад хөлөг онгоцнууд биднээс 50 метрийн зайтай байна. Хүмүүсийг зүүн талаар гаргахыг оролдож байна. Би нүүлгэн шилжүүлэлт зарласан. Гэхдээ хөлгийн зүүн хэсэгт хүрэх боломжгүй" гэснээр энэ яриа дуусчээ.

 

    Харин ахмад хамгийн түрүүнд хөлөг онгоцыг орхисон хүмүүсийн дунд байсан юм. Түүнийг хариуцлага алдсан зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгаад байгаа бөгөөд бүх насаар нь хорих ял оногдуулж магадгүй байна. Эргэн сануулахад хөлөг онгоцонд 500 орчим хүн байснаас ердөө 176 хүнийг аварч чадсан юм. Харин хоёр зуу гаруй хүн ор сураггүй болсонд тооцогдож байна.

 

Хөлөг онгоцны ослын улмаас хэдэн зуун сурагч нь сураггүй байгаа, Өмнөд Солонгосын “Данвон” ахлах сургуулийн дэд захирлын цогцос өчигдөр үдээс хойш олджээ. 17-ны 11 цагийн байдлаар, Өмнөд Солонгосын “Севол” тээврийн хөлөг онгоц живсэн ослын улмаас нас барсан хүний тоо нэмэгдэж 9 болов. Бусад 179 хүнийг аварсан бөгөөд 287 хүн сураггүй байна гэж БНСУ-ын Аюул гамшгийг бууруулах үндэсний газар мэдэгдэв. Уг усан онгоцонд нийт 475 зорчигч байжээ. Одоогийн байдлаар 64 хүн амиа алдсан мэдээлэл ирсэн бөгөөд ослын газарт аврах ажиллагааг үргэлжлүүлж, хөлгийн дотор алсын удирдлагатай тусгай робот оруулжээ.

 

     Аврагчдын өгүүлснээр хөлөг онгоцноос гаргаж авсан ч амиа алдсан хүмүүсийн зарим нь аврах хантаазтай байсан гэнэ. Хөлөг онгоцыг орхиход бэлэн байсан хүмүүсийг яагаад аварч чадаагүй нь хөлгийн багийнхан эргийн хамгаалалтынхантай ярьсан бичлэгээс тодорхой байгаа гэнэ. Ахмад нүүлгэн шилжүүлэх тухай шийдвэр бие даан гаргах ёстой байсан ч хугацаа алджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top