Цасан шуурганаас болж 7000 орчим мал хорогджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 24

Говь-Алтай аймагт сүүлийн долоо хоногийн турш орсон их хэмжээний цас, хүчтэй цасан шуурганы улмаас ойролцоогоор 7000-8000 орчим мал хорогдсон гэсэн тоо гарчээ. Тоог эцсийн байдлаар гаргаагүй байна.   Одоогоор Говь-Алтай аймгийн бүх сумдын нутаг зузаан цасан бүрхүүлтэй байгаа юм байна. Малчид хүчтэй цасан шуурганд малаа уруудуулж алдсан гэх мэдээлэл их ирж байгаа гэнэ. Мөн  гэр орноо орхин нөмөр дулаан газар очсон гэх мэдээллийг Говь-Алтай аймгийн Онцгой байдлын хэлтэст олон малчдаас ирүүлжээ.  Тус аймагт их хэмжээний цас орж, хүчтэй шуурсны улмаас хаваржилт хүндэрч байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top