Найман бэлтрэг тэжээдэг газраас нэг бэлтрэг хүн рүү дайрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 25

Хөвсгөл аймгийн төв мөрөн хотын зүүн талд байдаг гахай тахианы хонхорт  хүзүүвчтэй чоно хүн рүү дайрсан хэрэг гарлаа.“Галзуу нохой хүн рүү дайраад байна” гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн ажилтнуудыг очиход нохой биш, нэг настай тэжээвэр бэлтрэг байсан аж. Албаныхан  уг чоныг олны хөлөөс зайдуу  аваачин устгажээ. Чоно байсан газрын ойролцоо өнгөрсөн жилээс нэг хүн найман бэлтрэг тэжээж байгаа тухай мэдээлэл Онцгой байдлын хэлтэст иржээ. Тэгэхээр уг мэдээлэл үнэний ортой байж магадгүй хэмээн шалгаж байгаа юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top