Авлигажсан ”топ” 10 компанийг “Заг” ХХК тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 25

Засгийн газраас “Авилгажсан топ 10 барилга”-ыг нэрлэсэн. Ингэснээр дээрх барилгын компаниудын тендерт оролцох эрхийг хязгаарлаж байгаа гэсэн үг. Авилгажсан барилгын тэргүүнд “Заг” ХХК-ийн барьж байгаа “Алтай” чуулгын барилга  орсон. “Заг” ХХК анх 2007 онд Говь-Алтай аймгийн Алтай чуулгын барилгыг барихаар болж ажлаа эхэлж байсан. Зураг төсөвгүйгээр  2007 оны төсвийн тухай хуулиар 1 тэрбум төгрөгөөр баталж байсан.

2007 оноос хойш улсын төсвөөс 20 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Анх уг барилгын төсөвт өртгийг нэг тэрбум төгрөгөөр тооцоолсон байдаг аж. Гэтэл нэг тэрбумын өртөгтэй барилга 2008-2010 онд жил бүр 1.85 тэрбум, 2011- 2013 онд жил бүр 4.7 тэбум төгрөгийг Улсын төсөвт төсөвлөсөн байх юм. Тэгэхээр нийтдээ 20 гаруй тэрбум төгрөг зарцуулаад ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.

Харин 2014 онд 5.5 тэрбум төгрөгийг дахин төсөвт суулгажээ. Ийм учраас л “төсөв нь ихдэж ажил нь багадсан бүтээн байгуулалт”-ын нэгдүгээрт “Алтай” чуулгын барилга жагссан.  20 гаруй тэрбумыг зарцуулсан гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ”2014 оны төсвийн төсөлд салбар яамдаас ирүүлсэн нийт саналд үндэслэн гаргасан” хэмээн хэлж байсан. Харин тус барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Заг” компанийнхан “Алтай чуулга”- ын барилгад ердөө л 5.4 тэрбум төгрөгийг зарцуулсан” гэдэг хариултыг өгч байсан.

Гэтэл “Алтай” чуулгын барилгыг босгох гэж жил бүр улсаас өчнөөн тэрбум төгрөг төсөвлөсөн байхад 5.4 тэрбум төгрөгөөр гүйцэтгэгч компани ажлаа хийсэн гэж мэдүүлж байгаа нь олон хүний гайхширлыг төрүүлээд байна. Үлдсэн хэдэн тэрбум төгрөг хэний халаасанд оров гэдэг нь тодорхойгүй.  

Бага өртөгтэй тендерт оролцоод шалгарснынхаа дараа барьц ахиулдаг жишиг барилгын салбарт олон. Ийм барилгын компаниудын тэргүүн эгнээнд “Заг” ХХК-ийг нэрлэж болно. Энэ барилгын жишээнээс улсын төсвөөс тендерчид хэрхэн мөнгө “саадаг” жишээг тод томруун харж болно. Ийм их мөнгө халаасалсан учраас тус компани авилгалаар тэргүүлээд байгаа юм.

Гэтэл өнгөрсөн сард Говь-Алтай аймгийн 500 хүний суудалтай “Алтай чуулга”-ын барилгыг “Заг” ХХК нь 2009 оноос эхлэн батлагдсан  төсөвт өртөг болох 4.700,0 сая төгрөгт багтаан гэрээнд заасан хугацаанд  чанартай барьж дуусгаж байгааг захиалагч  байгууллагын зүгээс  хэвлэл мэдээллээр гаргасан буруу ташаа мэдээлэлд залруулга өгч байна. 

Одоогоор “Заг” ХХК нь Алтай чуулгын барилгын гүйцэтгэлд 2009-2013 онд нийт   4.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авч, барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдэгдье хэмээн ССАЖЯ-наас мэдээлэж байсан. Салбарын яам долоон жил “Алтай” чуулгын барилгыг гацаасан энэ компанийг харин ч нэг өмөөрөөд авсан. Одоо танил талаараа тендерт ялж улсад нэн тэргүүнд хэрэгтэй байгаа барилгуудыг гацаанд оруулдаг явдалаа болих хэрэгтэй. Байгуулагдаад 16 жил болж байгаа “Заг” ХХК одоо мөнгө идэх биш баялаг бүтээх цаг нь болжээ.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийн орчимд дахин төлөвлөлт хийхээр тус компани шалгарсан. “Заг” групп өнгөрсөн оны есдүгээр сараас ажлаа эхэлсэн.Тус групп Z төслийнхөө хүрээнд 2500 айлын орон сууц, 15000 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийг 3 жилийн хугацаанд барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа аж. “Заг” ХХК дахин төлөвлөлтөөр хийхээр төлөвлөөд байгаа ажлаа Алтай чуулгынхаа барилга шиг гацаанд оруулахгүй байлгүй дээ.

Б.Сэлэнгэ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.4) 2014 оны 04 сарын 26

haylga myy kompanidaa jijig gyitsetgegch nariig harj yzdeggyi l ium bnalee zahiral ni.

0  |  0
.(103.26.194.6) 2014 оны 04 сарын 25

J.Enkhbayar gishuun oroltsson gedeg. Unen ch baij magad.....

0  |  0
дорж(202.70.41.190) 2014 оны 04 сарын 25

иймэрхүү юмыг шууд хар дансанд оруулах хэрэгтэй

0  |  0
Top