“Тайгам алтай”-н эзэд иргэдээс зувчуулсан мөнгөө хувийнхаа дансанд хийдэг байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 06

Орон сууц худалдан авч буй иргэдийг м.кв дутуу өгчөөд илүү мөнгө тө­лүүлэх, чанаргүй сууц барих зэргээр олон сая төгрөг хохирсоор байгааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тогтоогоод байгаа. Энэ дунд иргэдийг илүү ихээр хохироогоод байгаа гурван компани бий. "MD top"  “Тайгам алтай”,”Тектоник” ХХК зэрэг компаниууд байгаа. Эдгээр компаниуд иргэдийг их хэмжээгээр хохироосон ба хохирлыг нь барагдуулахгүй байгаа учраас тус бүрт нь 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Энэ нь дундаа ШӨХТГ-т “Тайгам алтай” ХХК-ыг шалгуулахаар хамгийн их хүн гомдол гаргасан байгаа юм. “Тайгам алтай”-г шалгуулахаар 213 хүн гомдол гаргаж 775 921 847 төгрөгийн хохирлыг иргэдэд учруулаад байна. Алтай хотхон худалдан борлуулсан байрны хэмжээнээсээ 7-20 метр квадратыг дутаасан байна. Тус хотхоны орон сууц 1.8-2.3 сая төгрөгийн үнэтэй гэхээр 1-2 өрөө байрны урьдчилгаа хийчих мөнгийг хууль бусаар халаасалсан ч одоо болтол хэргээ хүлээхгүй гүрийж байна. Тус компани м.кв илүү бодож иргэдийг хохироосон мөнгөө компанийн удидлагууд хувийн дансруугаа хийсэн нь тогтоогдсон байна. Одоогоор энэ асуудлыг шалгаж байна.

"Тайгам алтай" ХХК-д хэрэглэгчдийн хохирлыг барагдуулах талаар удаа дараа албан шаардлага хүргүүлсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй, хэрэглэгчдийн хохирлыг барагдуулахгүй байсан тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3 дах заалтыг үндэслэн 10 сая төгрөгний торгууль ногдуулсан боловч "Тайгам алтай" ХХК-ийн хүсэлтээр ХУД-ийн шүүгч н.Тунгалагсайханы шийдвэрээр хүчингүй болгоод байна.

Мөн "Тайгам алтай" ХХК-ийн зүгээс ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлагыг хүчингүй болгуулахаар Захиргааны анхан шатны болон Давж заалдах шатны шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргасан боловч ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлагыг хэвээр үлдээгээд байна. ШӨХТГ-аас "Тайгам алтай" ХХК-д улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8 дахь заалтын дагуу 62 шийтгэвэрийн хуудсаар 59 сая төгрөгний торгууль ногдуулаад байна.

ШӨХТГ хэдийгээр буруутайг нь тогтоож 10 сая төгрөгийн торгуулаад тавиад байгаа ч эрх мэдэл нь энэ хүрээд дуусна. Иргэдийг залилсан мөнгөө компанийн удирдлагууд хувийн дансруугаа хийдэг байсан нь татвараас зайлсхийх оролдлого гэсэн үг. Тийм учраас Тайгам алтай ХХК-ыг  УМБГ-т шалгуулахаар болжээ. Мөн иргэдийг энэ мэтээр залилдаг тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар өнгөрсөн оны арванхоёр дугаар сард

Барилга, хот байгуулалтын яаманд хандсан ч одоог болтол хариу ирүүлээгүй байна. Энэ мэтчилэн иргэдийг гацаанд ортол нь хохироогоод байхад ганцхан компанийн тусгай зөвшөөрлийг үгүй хийчэх хэмжээний эрх мэдэл Барилга, хот байгуулалтын яаманд байдаг нь тодорхой. Тус компанийн барьсан “Алтай хотхон” Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршдог. Одоогийн байдлаар тус хотхонд 1000 гаруй айл амьдардаг. “Тайгам Алтай” компанийн зүгээс ашиг олохыг илүүд үзэж, оршин суугчдын амьдрах нөхцөлд санаа зовдоггүй ам.метрийн зөрүү, зэвтэй уснаас болж оршин суугчид хохирч байгаа эргэн нэг харж барилыг тусгай эрхийг цуцлах асуудлыг энэ тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй байна.   

 

                                                                                                                                             Б.Сэлэнгэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top