Хүний амь хөнөөгөөд, МСҮТ-ийн 10 оюутанг барьцаалсан хэрэг гарлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 07

Хан-Уул дүүргийн  12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр үүрээр онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал "Цэцэрлэгжилт" компанийн ажилтнууд шөнөжин архи хэтрүүлэн ууж, үүрээр маргалдан зодолсон аж. Тус компанид ажилладаг  Дорнод аймгийн харьяат 25 настай залуу маргалдсанаас нэгнийхээ амийг хөнөөжээ.

Тэрбээр хүний амь нас хөнөөгөөд зогсохгүй тус компанид гэрээгээр ажиллахаар ирсэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 12 оюутныг барьцаалж "Ална" хэмээн айлган сүрдүүлж, хутга тулгасан аж. Хэргийн мэдээллийн мөрөөр Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн болон тус дүүргийн цагдаагийн II  хэлтсийн Хэв журмын офицерууд ажиллаж гэмт хэрэгтнийг дахин хүний амь нас хөнөөх үйлдлийг  таслан зогсоож чаджээ. 15-18 насны 10 оюутны долоо  нь эмэгтэй, гурав нь эрэгтэй хүүхэд байсан аж. Цагдаагийнхан дуудлагын дагуу шуурхай, ур чадвар гарган ажиллаагүй бол гэмт этгээд дахин хүний амь хөнөөх гэж байсныг оюутнууд хэлсэн аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top