Сурагчдын хувцас, шүлхийн вакцинаас шүүмжлэл хүртээд байсан Х.Золжаргалын 15 коммент

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 28

ҮХАА-н дэд сайдын алба хашиж байсан ч одоогоор тус яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.  Уг ажлыг хашиж байхдаа малын гоц халдварт шүлхий өвчний бакцин болон Сурагчдын дүрэмт хувцасны асуудлаар нэлээд шүүмжлэл хүртээд байсан юм. Харин тэрбээр энэ удаа яамныхаа сайдын суудалд суухаар зэхэж буй бололтой. Сайдын суудалд суух тухай хэвлэлүүдээр бичигдээд байгаа Х.Золжаргалын 15 комментыг хүргэж байна.

 

1.Математикч мэргэжилтэй  АН-ын Кроун фракцын гишүүн “Улс төрч” Х.Золжаргал.

 

2. Орос, Словак, Англи хэлтэй гэж өрийгөө танилцуулсан “Онгирой” Х.Золжаргал.

 

3.Тендер зарлалгүйгээр долоон компанид сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэх эрх олгож, төрийн ажлыг хувийн бизнес болгосон. “Танил тал арвинтай” Х.Золжаргал.

 

4.Шүлхийгэр өвчилсөн малын махыг эдийн засгийн эргэлтэд оруулж хүнсэнд хэрэглэмээр байна гэж ярьсан. “Хэмнэх дуртай” Х.Золжаргал.

 

5.  "Хээлтэй малд тарихыг хориглоно" гэсэн вакциныг хөдөөгийн малчидад өгч тариулаад, малчдыг хохиролд оруулсан “Хэнэггүй” Х.Золжаргал.

 

6.Орхон аймагт их хуралд нэр дэвшээд дэмжигдээгүй. “Унасан” Х.Золжаргал.

 

7.Х.Баттулга сайдын орны хүнээр томилогдохоор олон хэвлэлээр нэр нь яваад байгаа. “Онцгой содон” Х.Золжаргал.

 

8. Монголчууд өөрсдөө  аль болох их зүйл үйлдвэрлэнэ. Төдий чинээ сайхан  амьдарна гэж боддог.  “Өөдрөг” Х.Зорлжаргал.

 

9. Бүс нутаг хооронд ус тээвэрлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт  “Мон Хидро” компанийг хууль бусаар ялуулсан. “Овоо” Х.Золжаргал.

 

10.Хамгийн ноцтой нь “Мон Хидро” компанийн удирдлагууд урьд нь төсвийн мөнгө завшсан гэх хардлагад өртөж, Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд шалгагдаж байсан. “Том толгойтнуудыг дэмжигч” Х.Золжаргал.

 

11.Шүлхийн вакцин хөлдсөн нь тодорхой болсон байхад хөлдөөгүй гэж хэлээд дахиж вакцин оруулж ирж байсан. “Худалч” Х.Золжаргал.

 

12. “Ажил хийж чадахгүй ” гэх шалтгаанаар өөрийг нь албан тушаалаас нь чөлөөлөхийг мэдээд нэг сарын чөлөө авч байсан. Сэргэлэн Х.Золжаргал.

 

13.Х.Баттулга сайдын үгэнд орохгүй ажлаасаа халагдах гэж байсан ч өнөөдөр сайд болох дээрээ тулаад байгаа “тууштай” Х.Золжаргал.

 

14.Матетатикч мэргэжилтэй ч матирашгүй тэмцсээр улс төрд зүтгэж яваа тэмцэгч Х.Золжаргал.

 

15.Хонины ноосоор ашиг олох тухай ярих дуртай. Ноосонд ээлтэй Х.Золжаргал.

Н.Ганаа

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bb(203.91.117.4) 2014 оны 08 сарын 08

suragchdiin duremt huvtsas gj yostoi muu ed hiisen shdee. huduu oron nutagt teriig chn oyoj bn. bas ereend garsn bn. une undurtei chanar muutai ed shuu. etseg eh muu bn gd avaxgui geheer surguulias ni shaxna, surguuliig ni bolovsroliin gazar ni, BGazriig ni yam ni shaxna gj bga. ZAAVAL AV gedeg gantshan ug etseg ehed hurdegSanaachilsn hunii huuhed umsch uzsen blgui

0  |  0
zochin(182.160.38.126) 2014 оны 07 сарын 03

Mongold heregteil zaluu bna. Matematik ch bas evropod surguuli tugssun. Yun hogiin zalitai bolovsrolgui humuustei holih

0  |  0
Зак(27.123.214.2) 2014 оны 06 сарын 20

Энэ аххүүтэй хөдөө явж байгаад аяны зам нийлж байсан. Их ухаантай, хүнийг дээр доор гэж ялгахгүй, үнэнч шударга, түс тас дажгүй нөхөр шиг санагдсан. Ямар ч байсан улсаа худалдаж, өөрөө пэнзийсэн гаруудаас огт өөр хүн. Энд бичсэн зүйлс сайн хүн сайд болох гэж байна гээд зарим хорчин баагийнуудын хийж байгаа явцуу явуулга шиг санагдаж байна.

0  |  0
зочин(103.11.194.166) 2014 оны 06 сарын 05

Алтанхуягш хэлэхэд Золоо-д хариуцлага тооцооч.

0  |  0
зочин(103.11.194.166) 2014 оны 06 сарын 05

Золоо ажлаа хийж чадаагүй ш дээ. Ийм хүнийг ажлаас халахгүй яагаад байгаа юм бол доо. Гайхаад л байна.

0  |  0
зочин(103.11.194.166) 2014 оны 06 сарын 05

Золоо ажлаа хийж чадаагүй ш дээ. Ийм хүнийг ажлаас халахгүй яагаад байгаа юм бол доо. Гайхаад л байна.

0  |  0
Irgen(202.70.41.178) 2014 оны 05 сарын 30

Ene ah chn end bichsen shg ch hun bishee. bi battai medej bn. Saidiin suudald ner n yvaad bgaa bolohoor l neg gar n har pr tsatsaj bgaa tsarai n ym bgaazdee.

0  |  0
хариулах(108.66.135.20) 2014 оны 05 сарын 30

Мөнгө хүүхэн хоёр хүнийг эвддэг юм. Тэр л болоо биз дээ. Хүүхдийн хулхи хувцасыг хэт өндөр үнээр эцэг эхчүүдэд борлуулах гэж улайрч мөнгөний төлөө зүтгэж яваа ард түмнээ гэсэн сэтгэлгүй луйварчин л эр.

0  |  0
medeh ym(103.26.194.6) 2014 оны 05 сарын 28

ene zaluu ug mi ih sain hun bgaamda.etseg ehees suuri humuujil saitai.eldeb doldoi zangui ih dajgui zaluu bsiin.

0  |  0
Од(112.72.13.59) 2014 оны 05 сарын 28

Хэ хэ, хөөрхөн ш дээ. Заримдаа энэ муу коммент нь!

0  |  0
Top