00:03 цагаас хойш архи зарахгүй гэж ам өчиг өгсөн цэнгээний газруудын үнэн царай

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 25

Амазон, Стрингс, UB-13, Метрополис, Риверсаундс, Холливуд, Макс, Бриллиант, Жура, Хаппи, S, Ocean гээд хууль зөрчдөг баар, цэнгээний газруудын нэр хөвөрнө. Монгол Улсад хууль үгүй юм шиг авирладаг, цагаа хэтрүүлэн согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг баар, цэнгээний газар, дэлгүүрүүдийг иргэдийн санал гомдлын дагуу  сурвалжилахыг зорьлоо.

Улаанбаатар хотыг, залуучуудыг замбраагүй архидалтаас хамгаалж, салгаж өгөөч гэсэн хүсэлтийг хамгийн их гаргаж байгаа билээ.

Гэмт хэргийн гаралтын 70 хувь нь архи согтууруулах ундаанаас үйдэлтэй байдаг тухай албаныхан хэлж байгаа. ГССҮТ-д согтуу жолоочид дайруулсан, согтуугаар биенийхээ амь насанд халдахыг оролдсон, согтуугаар нүх жалга руу унасан, согтуу нөхөртөө зодуулсан хүүхэд эмэгтэйчүүд тусламж авахаар цуварч хүлээн авахын үүдээр согтуу өвчтөнүүдийн үнэр хан хийдэг нь нууц биш юм. 

Иймд хууль хяналтын байгууллага согтууруулах ундааны худалдаанд хяналт тавихаар ажиллаж байгаа ч зарим нэг баарнууд шөнийн 00:03 цагаас хойш ил цагаанаар архи согтууруулах ундаагаар үйлчилсээр байгааг шөнийн сурвалжилгаараа уншигч танд дэлгэж байна.

Үйл ажиллагааных нь эрхийг цуцласаар байтал нэрээ солиод, шинэ хаяг өлгөөд дахин хууль зөрчдөг  газрууд олширсон нь тэдний заль мэхний нэгээхэн хэсэг юм.

Өнгөрсөн хугацаанд цагдаагийнхантай хамтарч олон нийтэд нилээдгүй мэдээлэл түгээсэн ч хаширдаггүй эзэдтэй баарнууд байсаар байгааг таньд баримттай хүргэхээр “ТВ 8 телевизийн  шөнийн толь хөтөлбөрийн сэтгүүлч зураглаач болоод зарим сайтын сэтгүүлчидтэй хамтран шөнийн сурвалжилганд гарлаа.

Бид сурвалжлагаа  01 цаг 09 миунтанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт  "Leaders" нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг баарнаас эхэлсэн бөгөөд очиход баарны үүдээр машинтай, машингүй согтуу залуус хөлхөлдөж хөл хөдөлгөөнтэй байсан юм. Биднийг дотогш нэвтрэх үед хөгжим нүргэлж эд архи, пивоор үйлчилж байсан юм.  Холбогдох хүмүүсээс тодруулага авахыг хүссэн ч бидэнд өгөхөөс татгалзаж байв. Уг цэнгээний газрын хувьд удаа дараа хууль зөрчиж ийнхүү иргэдэд шөнийн цагаар архиар үйлчилж байгаад баригдсан ч дөжирсөн шинжтэй байсан.


Бидний дараагийн сурвалжилсан газар бол дээрх хууль зөрчиж гаршсан Leaders-ээс холгүйхэн орших UB 13 хэмээх баар юм.  Мөн л хууль зөрчид архи нэрт хороор хайр найргүй үйлчлэгчдийн тэргүүн эгнээнд жагсах энэ газар Монгол улсын хууль дүрмийг уландаа гишгэн согтуу үйлчүүлэгдийнхээ ширээг алкахолоор дүүргэн үйлчилгээ явуулж байхыг дурандав.



Үйлчилгээний цагийг нь урагшлуулж ашиг орлого олох боломжийг нь аль болох нээсээр байтал ийнхүү даварсан баарнуудын дөнгөж эхлэл нь эдгээр баримт зурагтайгаар нэр дурьдсан цэнгээний газрууд. Тэдний үйл ажиллагаа явуулах эрхийг ямар нэгэн байдлаар барьж хориогүй ч ердөө шөнийн 00:03 цагаас хойш согтууруулах ундаагаар иргэдийг угжихгүй байх л ганц шаардлага тавьж байгаа. Харамсалтай нь уг газруудын бодит байдал дээр цаг наргүй архиар үйлчилсээр байна.

Энэ нийгмийн хүндхэн асуудал болж олон гэр бүлд төвөг учируулсаар байгаа газруудын тусгай зөвшөөрлийг яагаад цуцладаггүйг Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа, Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг нараас асуух нь зүйтэй бизээ. Тэд иргэдийнхээ ая тухтай сайхан амьдралыг бий болгохын төлөө өдөр шөнөгүй ажиллана хэмээн амлан гарсан ч зам дагуу тарьсан цэцэг, газар өмчлөл гэх мэт зүйлд анхаарлаа хандуулж нийгмийн ноцтой асуудлыг орхигдуулсаар өнөөдрийг хүрлээ. Магад эдгээр газрууд хууль зөрчсөн ч 20 минутанд олдог 250.000 төгрөгөөрөө тургуулиа төлчихөөд хоёр гурван цагаар хэтрүүлэн үүр цайтал архиа худалдсаар монголчуудыг хөл хязгааргүй архинд живүүлсээр байна.

 

 

Сурвалжилсан: Д.Янжмаа

Гэрэл зургийг : Х.Түшиг

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
teneg setguulch(203.219.193.122) 2014 оны 06 сарын 26

hul bumbugtei holbogduulan hul bumbug duustal zarim neg club, pub-n tsagiin huvaarit uurchlult orson shde, zuvhun bar gj yariad bhiin tegvel ter pub, restauran, amraltiin gazruudaa ch gsn torgooch. Bar-tai bar-gui showddagaaraa l showdana, arhidalt buurna gj baihgui. Uur zaluuchuudad chuluut tsagaa unguruuleh, ajliin stressee tailah gazar baigaa yumuu mgld? Setguulch ta nar baitugai huuli hyanaltiinhan, tsagdaa nar ni ch hurtel tsagaa tulhaar bar-nd orj uilchluuldeg l bizde, bitgii ingej bichih muulah yumaa olj yadaj neg yum ruu tuilshir setguulch guai.

0  |  0
hhh(103.11.194.166) 2014 оны 06 сарын 26

00.03 gedeg chin odoo haraar bol shoniin 12 tsag 03 minut gesen uguu zow bicheechee durakaaa

0  |  0
mglhuu(182.160.32.2) 2014 оны 06 сарын 25

hulbugiin temtseentei holbogduulan tsagiig ni sungasan gee bizdee?

0  |  0
club(103.26.193.7) 2014 оны 06 сарын 25

stella centro 19 dorgio lux club tsag bs hetrvvleegv yu te bvh club adilhan shvv

0  |  0
zaya(103.26.193.17) 2014 оны 06 сарын 25

delhii dayaraa lshunujinguu ajildiish de mongol gj neg ulgeriin gazar yum aa arhi jiwnvv yaanuu huwi hvnii asudal sh de pisdaguudaaamongol vnen myaa ergvvttsen pisdaguudar dvvrsen

0  |  0
hun(103.11.194.166) 2014 оны 06 сарын 25

Шөнийн 03 цагаас өмнө оччоод ингэж хэлж болж байгаамуу. Хөл бөмбөгийг бороотойд тэгээд хаана үзэхийн, асруудын ширээг өндөр үнээр /150,000-1,000,000 төгрөг/ авахуу тэдэнд хэлээч хө.

0  |  0
b(112.72.13.24) 2014 оны 06 сарын 25

Tolgoi dr n garna gj yu bhav de enenii tsaana asar ih avilgal l bga shde nugu hed n zugeer tolgoi dree gargalaa yu

0  |  0
byamba(182.160.35.169) 2014 оны 06 сарын 25

dargiinh ni esvel uuriinh ni bolhoor yaaj haahavdee kkkkk hor zarj gazar uhaj amidraad bgaa humuus ch dee .........

0  |  0
tuul(112.72.11.67) 2014 оны 06 сарын 25

Arhindaa selj bga sh my mongol arai heternee

0  |  0
Top