Өсвөрийн хөлбөмбөгчид шөвгийн дөрөвт шалгарлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 19

Шведийн Гётеборг хотноо дэлхийн 80 гаруй улсын 1600 гаруй хөлбөмбөгийн клуб оролцож байгаа Өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдсаар байна. Өчигдөр 16 хүртэлх насны ангилалд өрсөлдөж байгаа Монгол Улсын хөлбөмбөгийн "Дэрэн" клуб хоёр ч хариуцлагатай тоглолт хийжээ. Шведийн IFK UMEA багтай хийсэн тоглолт 7:6-гийн харьцаатай өндөрлөсөн байна. Тоглолтын 19:50 дахь минутад 8 дугаартай тоглогч А.Тэмүүжин эсрэг багийн хаалганд эхний гоол оруулсан бол тоглолтын 21:05 дахь минутад 5 дугаартай В.Мөнхжаргал, 34:30-д А.Нармандах нар гоол оруулсан юм. Тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болсон байна. Ингэснээр "Дэрэн" клубын Д.Билгүүн, Б.Батмөнх, М.Жансерик, Х.Энхзориг нар цохилтоо амжилттай гүйцэтгэснээр Шведийн IFK UMEA багийг буулган авчээ."Дэрэн" клуб мөн өчигдөр ХБНГУ-ын TSU BUCHHOLZ 08 багтай тоглолт хийж, 0:2-ын харьцаатай ялалт байгуулжээ. Тоглолтын 32:22 дахь минутад довтлогч П.Энхбаяр эхний гоолыг оруулсан бол тоглолтын 41:41 дэхь минутанд 8 дугаартай довтлогч А. Тэмүүжин өнөөдрийн ялалтыг баталгаажуулсан 2 дахь гоолыг оруулсан байна. Ингэснээр Дэрэн клубын тамирчид өнөөдөр Шведийн Mansarps IF багтай шөвгийн дөрвийн төлөө өрсөлдөхөөр болсон.

Тоглолт саяхан өндөрлөж, шөвгийн 8-д учраа таарсан зохион байгуулагч орон болох Шведийн багийг 4:0-ээр илүүрхэн хожсон талаарх мэдээ ирлээ. Ийнхүү манай тамирчид шөвгийн дөрөвт шалгарсан байна. Шөвгийн дөрөвт Норвегийн "IL Bjarg" багтай учраа таарч тоглолт өнөө орой 21:30 минутаас эхлэнэ. Тамирчиддаа баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсье.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.8) 2014 оны 07 сарын 22

Mongol xunii bie byldar zuileshgui tentsbertei ul ydrax daichi chanar geed zondoo dabuu taltai boloxoor ylax magadlal mash ondor baina ocboriin delxiin abraga boloxiig erooe

0  |  0
fanat(202.21.115.242) 2014 оны 07 сарын 21

Ene medeeg unsshan chini Mongol maani delhiin avargad oroltsoj yaagaad bolkuu gej gesen asuult garch ireed hariult ni neleen boditoi bj bolohoor bolloo shuu... Saihan yum aa

0  |  0
Улам(79.102.132.22) 2014 оны 07 сарын 20

Сайн байна ховгуудээ. Амжилт хусье. Энэ тэмцээн жил болгон Шведед Göteborg xoтод болдог юмаа.

0  |  0
(202.179.10.54) 2014 оны 07 сарын 20

oo estoi mundag bn shv barag l delhiin awarga ym bishv 4 t vldene gdeg tom amjilt shv edger hvvhdvvdiig bagshtai n hamt shagnah heregt mash ih munguuur kkk

0  |  0
emee ni(112.72.13.8) 2014 оны 07 сарын 20

yamar mundag huuhduud be. mash ih tom amjilt husie

0  |  0
enk(203.91.117.4) 2014 оны 07 сарын 20

Худлаа эвлүүлэг шаагаад байна уу

0  |  0
enk(203.91.117.4) 2014 оны 07 сарын 19

Энэ тухай тодорхой мэдээлэл сонсгдохгүй байна.Яаж мэдэх вэ? Хариу бичнэ үү?

0  |  0
Zochin(103.9.88.147) 2014 оны 07 сарын 19

Amjilt husie duu nartaa mundag bna

0  |  0
nrl(202.21.106.103) 2014 оны 07 сарын 19

Yamar huurhuniin. Tv-r gargahgui yum baihdaa. Amjilt mundaguudaa

0  |  0
OSCAR(122.201.17.122) 2014 оны 07 сарын 19

21.30 s yaj vzeh vv arga charga bnuu

0  |  0
zochin(27.115.186.132) 2014 оны 07 сарын 19

Mundag mundag iluu olon shan amjilt gargaarai.

0  |  0
Top