“Номин холдинг”-ийн гэрээг цуцлана

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 25

Төрийн тусгай хамгаалалтай газрын “ Номин холдинг” компанитай хийсэн “Их тэнгэр” цогцолборын 24 дүгээр байрыг түрээслүүлэх гэрээг цуцалж байгаа талаарх мэдээллийг өчигдөр албаныхан өглөө.Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хурандаа Ж.Наранбаатарын хэлж буйгаар “Номин холдинг” ХХК-тай 2004, 2006, 2007 онд хууль зөрчсөн түрээсийн гэрээ байгуулж байжээ.Тэд анх 2004 оны долдугаар сарын 19-нд байгуулсан гэрээгээ төрийн өмчийн хороогоор батлуулаагүй юм байна. Үүгээр зогсохгүй “Номин Холдинг”-ийн удирдлагууд байрны 3455 ам метр талбайг 2952 ам метр болгон бууруулжээ. Ингэснээр тэд жилд 139.4 сая төгрөгийг завшсан хэмээн үзжээ.Тэр талбайдаа Ш.Баярсайхан амьдардаг бөгөөд цааш дамжуулан түрээслэхийг хориглосон сануулгыг эс тоосон тухай хурандаа Ж.Наранбаатар онцлов.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.1) 2014 оны 07 сарын 25

iim l khogiin shunalyn pizdakuud baiji taaraa ,

0  |  0
Top