Монголын хөлбөмбөгчид ялагджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 25

Гуам улсад болж буй хөлбөмбөгийн 2015 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцож буй Монгол Улсын үндэсний шигшээ баг Макаогийн шигшээд 2:3-ын харьцаагаар ялагдлаа.

 

Долдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Гуам, Умард Марианы арлууд болон Монгол, Макао улсын багууд өрсөлдөж буй. Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хоёрдугаар шатанд өрсөлдөх ганц баг тодрох юм. Монгол-Макаогийн шигшээ багийн тоглолт энэ цагт өндөрлөж, 3:2-ийн харьцаагаар Макаогийн хөлбөмбөгчид ялалт байгууллаа. Макаотой тэнцэж, Монгол Улсын шигшээг хожсон Гуамын шигшээ багт цааш шалгарах боломж бүрэн үлдлээ. Гуам энэ цагт Умард Марианы арлуудын багтай тоглож байна.

Монгол Улсын шигшээ хэсгийн эхний тоглолтод Умард Марианы арлуудын багийг 4:0-ийн харьцаатай хожоод байсан ч удаах тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч Гуамын багт 0:2-ийн харьцаагаар ялагдаж, цааш шалгарахад бэрх болсон. Тэд өнөөдөр Макаогийн шигшээд 2:3-ийн харьцаагаар ялагдснаар гурван оноотой тэмцээнээ өндөрлүүллээ.

Одоо Гуам, Макао 4, Монгол Улс, Умард Марианы арлууд 3 оноотой явна. Энэ хэсгээс Гуам шалгарах бүрэн боломжтой болж ирлээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.1) 2014 оны 07 сарын 25

baiguullagyn shakhuu baguudyg diilekhguy mongolyn khul bumbug khugjikhguy ni dee

0  |  0
Top