Боом өвчний 60 гаруй тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 28

Энэ оны эхний хагас жилд Хөвсгөл аймгийн Мөрөн, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Увс аймгийн Улаангом, Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Булган аймгийн Хишиг-Өндөр зэрэг найман аймгийн найман суманд боомын 60 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх оныхоос гурав дахин их үзүүлэлт аж. Цаашид боом өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top