Үзэсгэлэнт Бали аралын сонин хачин

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 31

Бали арал гэхээр хүн бүхэнд аялал жуулчлал, үзэсгэлэнт газар, далайн эрэг, урлагийн арал гэдгээрээ дэлхийд танигдсан.  Индонезид орших хинду шашинтны өлгий нутаг, МЭӨ 4-р зуунд хинду шашинтууд нүүдэллэж ирснээр өнөөгийн хүн бүхний дурлах болсон Бали хэмээх аралын хөгжил цэцэглэлт эхэлсэн гэж үздэг.

Бали аралтай холбоотой баримтууд:

  1. Бали арал нь Зүүн Өмнөд Азийн Индонез улсад харьяалагдах арал. Нийслэл Жакарта хотын орших Жава арлын дэргэд, зүүн талд нь оршдог.
  2. Бали аралын уугуул иргэд 4-р зууны үед нүүдэллэж ирсэн гэж үздэг.
  3. Бали аралын мужийн төв нь Денпасар
  4. Дэлхийн хоёрдугаар дайнд Япончууд эзлэгдэж байсан бөгөөд Бали арал нь 1950 Индонезид улсад нэгдсэн.
  5. Бали аралыг  урлагийн арал хэмээн дэлхийд алдаршсан шалтгаан Бали бүжиг, түүний аяыг тоглоход хэрэглэгддэг хөгжмийн зэмсэг гамелан, кечак зэрэг нь ихээхэн алдартай юм.
  6. Бали аралын уугуул иргэд Хинду шашинтай. Лалын шашинтай Индонез улсад оршдог учраас терроризмд өртөх магадлал хамгийн өндөр аралд тооцогддог.
  7. 2002, 2005 онуудад олон хүний амь насыг авч одсон алан хядах үйл ажиллагаа явагдаж байсан
  8. Хуримын зоогонд эрэгтэйчүүд ордоггүй. Зөвхөн эмэгтэйчүүд тухалдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top