Эмэнд хордсон хүүхдүүд эмнэлгээс гарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 20

“Монос” эмийн сангийн салбар эмийнхээ агууламжийг анзааралгүй, тунг хэтрүүлэн хэлж өгснөөр 16 нярай хүүхэд тархины даралтынхаа Фенобарбитал гэх эмэнд хордсон. Хүүхдүүдийн биеийн байдал тааруу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан бол 12 хүүхдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарахаар болжээ. Хэдийгээр бие нь сайжирч эмнэлгээс хордлого нь бүрэн гарсан ч өрхийн эмч, дүүргийн эмч нарт зайлшгүй хүлээлгэн өгч хяналтад байх шаардлагатай юм байна. Хариуцлагагүй үйлдлээсээ болоод 16 нярайг хохироогоод байгаа хоёр эмийн санчийг БГД-ийн цагдаагийн хэлтэст байцааж байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top