128 гахай халдварт өвчин тусчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 20

Булган аймгийн Сэлэнгэ сумын хоёрдугаар багийн нутаг Тариахтай гэдэг газар өнгөрсөн долоодугаар сарын 28-нд 15 өрхийн нийт 128 гахай халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Тус халдварт өвчин нь “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь тогтоогдоод байгаа аж. Тус суманд 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож, өнөөдрийн байдлаар голомтын бүсэд нийт 25 өрхийн 328 гахайг нядалж устган, 25 өрхийн хашаа, 7702 м кв талбай, 2 уст цэгт ариутгал хийсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top