Эзгүй хээр их мөнгө хадгалаад ажиллаж байсан ганц эмэгтэйн амийг хамгаалаагүй ”Шунхлайнхан” буруутай

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 20

Энэ сарын 17-18-нд шилжих шөнө “Шунхлай” шатахуун түгээх станцын ажилтан эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагад  18-ний шөнийн 01 цагийн үед түгээгч амь насаа алдсан байна гэсэн дуудлага ирсэн юм байна. Уг шатахуун түгээх станц нь Улаанбаатараас 40 гаруй километрийн зайд Төв аймгийн наана эзгүй газар байдаг аж. Талийгаач эмэгтэй хоёр хүүхдийнхээ хамт нийтийн байранд амьдардаг өрх толгойлсон эмэгтэй байжээ.

Уг шатахуун түгээх станц нь дөрвөн хүний орон тоотой гэж байгаа ч тухайн үед хоёр хүн ээлжээр тулаа хийж ажилладаг байсан байна. Мөн ямарч камер ажилладаггүй, утасны холбоо барьдаггүй хонхор газар юм байна. Талийгаач бямба гарагт хоноод ням гарагт буух ёстой байсан ч ээлж хүлээлцэж авах хүн нь ирээгүй байна. Тиймээс ийн хонож байгаад ажлын байран дээрээ бусдад хорлогджээ.

 Тухайн өдөр Төв аймгийн телевизийнхэн хэргийн газар очиход Талийгаачийн дүү М.Оюунтунгалаг “Энд дөрвөн хүний орон тоотой гэж байгаа боловч хоёр хүн л ээлжээр гардаг байсан байна. Ганц эмэгтэй хүнийг хэдэн өдөр дарааллуулж ажиллуулчихаад зовдоггүй хүмүүс вэ. Энд утасны сүлжээ барьдаггүй, камер нь ч ажилладаггүй юм шиг байна.  Энэ ШТС-ыг хариуцан ажилладаг эрхлэгч нь манай эгчид ээлж хүлээлгэж өгөхөөсөө өмнө хоёр хоносон гэсэн. Тэгэхээр хоёрхон хүн тулаан хийж ажиллаж байсан нь тодорхой байна. “Шунхлай” группээс хэдэн хүн ирсэн боловч өөрсдийнхөө хэн болохыг хэлэхгүй арьсаа хамгаалаад суугаад байна. Даргынхаа утсыг ч өгөхгүй юм. Энд хүний амь нас хохирчихоод байхад тэд тоож байгаа шинж алга.  Бид их гомдолтой байна. Ингэж эсэргүүцээд байгаа нь хар төрүүлж байна. Энэ ШТС-д өмнө нь ажиллаж байсан хүмүүс би ч архи ууж байна миний өмнөөс гараад өгөөч гэдэг байсан. Тэр хүмүүсийн найз нөхөд энд ирж архи уудаг байсан нь тодорхой. Мөн хариуцаж байгаа хүн ч гэсэн эндээ хүн амьтан дагуулж ирж л байсан. Энэ бүх хүнийг сэжигтнээр татуулна” гэж ярилцлага өгсөн байна.

Тухайн үед нэг сейфэнд  гурван сая гаруй , нөгөөд нь  хоёр сая орчим төгрөг байжээ. Харин гэмт этгээд уг мөнгийг авалгүй талийгаачийн биед байсан бэлэн мөнгийг дээрэмдэн, орчноо хянадаг камерийн бичлэгийг утсгахын тулд комьпютрийн хардыг аваад бусад эд ангийг нь эзгүй байшинд аваачиж, эвдэлж хаясан байна. Гэхдээ яг хэдий хэмжээний бэлэн мөнгө талийгаачид байсан гэдэг нь одоогоор нарийн тогтоогдоогүй байгаа ч шатахуун борлуулсан заалтаас нь харахад ойролцоогоор нэг сая орчим төгрөг байсан гэх таамаг байгаа аж.

 Шатахуун түгээх станцуудад  сүлжээгээр бүгдийг хянах боломжтой систем байдаг юм байна. Мөн хамгаалалтын албаныхантай гэрээтээр ажилладаг бөгөөд тэд нэгж бүрийн бүхий л үйл ажиллагаа болоод аюулгүй байдлыг нь хянаж байдаг аж. Гэвч Шунхлай-н шатахуун түгээх станц орон нутаг дахь салбарууддаа уг системийг нэвтрүүлээгүй байгаа юм байна. Ямарч харуул хамгалалтгүй эзгүй хээр газар эмэгтэй хүнийг хонон өнжин ажиллуулж байхдаа санаа зовоогүйг гайхмаар байна. Шунхлайнхан мөнгөний төлөө хүний амь хайрласангүй, тэр их мөнгө хадгалаад, эзгүй газар шөнө ажиллаж байгаа ганц эмэгтэй хүний амь нас дээсэн дөрөөнд байгаа гэдгийг тэнэг хүнч ойлгомоор юм. Сүлжээгээр дамжуулдаггүй хөгийн тэрүүхэндээ хянадаг камераар хэнийг юуг хянах гэж байрлуулсан юм бэ. Зөвхөн ажилтанынхаа үйл хөдлөлийг хальсанаа буулгаад дараа нь хянадаг гэсэн үг үү.   Хүний амь нас хагаалах систем биш л бол тэр хуурамч камер хэнд хэрэгтэй юм бэ. Энэ талаар сурвалжлан хүргэх болно. Үргэлжлэл бий.

 Н.Ганаа

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nuuts(203.91.117.95) 2014 оны 08 сарын 22

manai mongoliin ene tom tom grup kompani hariutssan ulsuud uursdiinhuu l erh ashgiig bodoh ym tm ezgu izeluud gazar haruul hamgaalalt bhgui tgd ih hemjeenii belen mungutei gazar engiin bid nar ch bodson aidastai sanagdaj bn shuu dee tgd hereg ywdl bolood ungursun hoino ni neeh ih surjignene dee harj bgaarai tgd 2hunii hiih ystoi ajiliig neg huneer hiilegdeg yriad bwl ih l hetsuu ym daa hezee neg huuli hynalt ni changa bdag bolhiin boldoo

0  |  0
999(202.179.11.94) 2014 оны 08 сарын 22

uudgui amitad

0  |  0
bi(202.126.91.104) 2014 оны 08 сарын 21

2 huuhded n sanaa zowj bna odoo bol yariad l ongrono tegeed l martana yostoi muuhai

0  |  0
ZOCHIN(180.149.78.26) 2014 оны 08 сарын 20

IL BGA ALTANSUHIIG YAJ CH CHADAHGUI BGA CHIN ENE HERGIIG CHADAHGUI EE

0  |  0
г.батхүү(103.26.193.12) 2014 оны 08 сарын 20

Батхүүгийн гэрийн үйлчлэгч бас алуулсан. 98 онд, ажилчдынхаа аюулгүй байдлыг тоодоггүй юм

0  |  0
ee horvoo(112.72.11.121) 2014 оны 08 сарын 20

Amidralin erher iim aimshigtai ch gehu sonin gazar ajillaj bga ydarsan muu emegteig alsan alurchdig olod iim hylbar zamar amidrah gsn humust sunsiin ni zailtal ni surgamj boloh heregtei.

0  |  0
boli(103.11.194.70) 2014 оны 08 сарын 20

Ene APU SHUNHLAI ed nar hanaj tsadah boloogvi um b h daa har mortei hvmvvs um aa

0  |  0
Ervin(103.26.193.24) 2014 оны 08 сарын 20

Araichde. Yadarsan emegtei huniig muusain mungunii tuluu Hun chanaraa geesen baychuud alsanaas yalgaagui . 2 unchirch hotsorson huuhed ed 18 nas hurtel n hangalttai tetgeleg olgoh estoi ter shunhlain shunaluud.

0  |  0
zocin(83.21.126.247) 2014 оны 08 сарын 20

huurhiidee,yadarsan emegteig saj tygregnees bolj aldag,ajmaar uls be,medeez tanidag hyn bolood ter biz,szunhlain han ene byzar mungu hemnedeg ee boliod hynii tylee azilllah be,mungunii dontoi kompaniudiig sain szalgamaar um,dendyy muuhai yum

0  |  0
AMARZAYA(112.72.13.80) 2014 оны 08 сарын 20

UDIRDLAGUUDAD HATUU TOOTSOO HIIH HEREGTEI UIL AJILLAGAAG HAALGAJ ZOGSOO HUNII AMIAR TOGLOSON BUZAR BAYCHUUDAD SHIITGEL AMSUULAH HEREGTEI

0  |  0
ganaa(202.55.183.178) 2014 оны 08 сарын 20

dalchignaj baij uuruu bas nuhuulav da

0  |  0
Top