Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар бороотой

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 21

Ихэнх нутгаар үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, говь, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 19-21 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top