Аугаа эцэг эхийн ачаар аугаа хүүхэд өсөж торнидог

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 23

“Хүмүүжил гэдэг нь хүнжүүлэх, хүмүүнжүүлэх гэдэг үгнээс гаралтай, хүнээр хүн хийх, хүн шиг хүн болгох, амьдрах ур дүй ухаантай болгох гэсэн үг юм.” Өөрөөр хэлбэл манай ард түмэн үр хүүхдээ хүн шиг хүн болгохыг ихэд эрмэлзэн хүмүүжүүлж ирсэн билээ.
Аугаа эцэг эхийн ачаар аугаа хүүхэд өсөж торнидог.
Хүүхдийн хүмүүжил эхийн хэвлийд байх үеэс эхэлдэг. Ээждээ тохиолдож байгаа баяр баясал, уйтгар гуниг бүгдийг хуваалцан идэж буй хоол хүнс тааламжгүй байсан ч түүгээр л хооллож энэ нь таны хүүхдийн тархины хөгжилд шууд нөлөөлөн түүний зан чанар цаашдын хүмүүжлийг бүтээлцдэг байна. Эхийн хэвлийд хүүхдийн зөвхөн бие эрхтэн хөгжих биш, сэтгэл санааны мэдрэмж ч хөгждөг. Жирэмсний 2 дахь сараас эхлэн хүүхэд чанга дуу чимээг мэдэрч, хариу үйлдэл үзүүлдэг. Жирэмсний 6 сараас төрөл бүрийн дуу хоолойг ялгах чадвартай болсон байдаг тул дөнгөж төрсөн хүүхэд эхийнхээ дуу хоолойг ялгаж сонсдог. Уянгалаг намуухан хөгжим болох усны чимээ, шувуудын жиргээ, сонгодог хөгжим, зөөлөн ритмтэй аяз зэрэг нь эх, хүүхдийг хамгийн сайн тайвшруулж, ургийн тархины хөгжлийг эрчимжүүлэхэд илүү нөлөөлдөг ба төрсний дараа ч хүүхдийн биеийн эсэргүүцэл сайн байдгийг  судлаачид тогтоосон байна.
Хүүхдийг бага балчир хэмээн хэт асрамжлан эрхлүүлэх нь буруу үр дагаварт хүргэх нь олонтаа. Эцэг эхийн алдаанаас болоод хүүхэд хэт зөрүүд адаар ааштай юмыг ойлгож хүлээж авахдаа муу болж өсдөг байна.
Эцэг эхчүүд ихэнхдээ хүүхдийн зан аашийг эвдсэнийхээ дараа хатуу чанга байх тухай ярьцгаах нь зөв арга биш, томчууд бид өөртэй нь яаж харьцсанаас шалтгаалж хүүхэд гөжүүд адаар ааштай болдог гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.
“Хүүхдэд өөрийн гэсэн харах, бодох, мэдрэх чавдар бий.Түүнийг нь өөрсдийнхөө чадвараар солих гэж оролдох шиг мулгуу явдал үгүй.”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top