Ирэх сарын 01-нд смарт карт тараагдана

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 25

 

Оюутны смарт карт өнгөрсөн оноос хойш МОХ, Төрийн банктай хамтран шар виза картыг смарт карт нэртэйгээр өөрчилсөн.Жил жилээр ахиц дэвшилтэй байгаа энэхүү карт нь энэ жил ч мөн өнгөө өөрчилөн шинэлэг санаа, давуу талуудтайгаар оюутнуудын гарт дээр очиход бэлэн болжээ. Оюутны смарт карт ирэх есдүгээр сарын 01 гэхэд хэвлэгдэж дуусах бөгөөд одоогоор хэвлэх ажил 80 хувьтай явж байгаа аж. Мөн энэхүү картыг захиалсанаар оюутан та бүгд олон, олон газар хөнгөлттэй үйлчлүүлэх бөгөөд өөрсдийгөө мөн сая хүртлэх төгрөгөөр даатгаад авах юм.Түүнчлэн та бүгдийн эцэг эх Төрийн банкнаас зээл авсан тохиолдолд смарт картнаас буюу тодорхой хэмжээний хүү хасагдаж зээлд нөлөөлөгдөх юм. Шинээр орж буй мөн захиалганаас хоцорсон оюутнууд тухайн сургуулийн оюутны зөвлөлөөр дамжуулан захиалах бөгөөд аравдугаар сарын 01 гэхэд шинээр захиалсан картууд бэлэн болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top