Цус харвалт огцом залуужлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 26

Хүмүүсийн дунд цусны харвалт бол настай хүмүүсийн өвчлөл гэсэн нийтлэг ойлголт бий. Гэтэл сүүлийн үед энэ төрлийн өвчин залуужиж байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байна.

Энэ талаар Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан "Өмнө нь энэ өвчин настай хүмүүсийнх байсан. Харин одоо өөр болсон. Өнгөрсөн онд л гэхэд Нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлсэн хүмүүсийн хамгийн залуу нь 19 настай хүүхэд байсан. Арван хэдэн наснаас эхлээд 50 гаруй насныханд ихэвчлэн тохиолдож байна. Дөнгөж 40 эсвэл 50 нас гарч байгаа хүмүүс харвалт өгөх нь нэлээд элбэг болсон" хэмээн ярьжээ.

Манай улс дэлхийд харвалтын өвчлөл өндөртэй орны тоонд багтдаг бөгөөд энэ нь хүмүүсийн буруу амьдралын хэв маягтай холбоотой юм байна. Цоо эрүүл байсан хүн гэнэт харвана гэж үгүй. Харвалт болох нөхцөл олон жилийн туршид бүрдсэний улмаас харвадаг. Залууст үрэвсэлт суурь өвчин их байгаа нь харвахад хүргэдэг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.23.215) 2014 оны 08 сарын 27

Хятадын хортой хүнсийн хилээр оруулдагийг зогсоох болсон шүү, олон өвчний нэг шалтгаан нь энэ шүү дээ,

0  |  0
Top