“Макс” Д.Ганбаатар хоёр сая ам.доллараа казинод алджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 28

Хар зах дээр савхин хүрэм зарж бизнэст хөл тавьсан хар царайтай хөдөөний эрийг Д.Ганбаатар байсан гэдгийг  ерээд оны наймаачид сайн мэднэ. Мисс эхнэр нь гурван удаа амаржиж нуган үр төрүүлж өгөхөд мань эр сарнай биш бүхэл бүтэн телевиз бэлэглэж баярхаж байсан удаатай. “Макс групп” нь барилгын салбарт өндөр амжилт үзүүлэхийн хэрээр мань эр хурдан морь ,мөрийтэй тоглоомонд донтох болоод удаж байна. Бас Алтай нуруунаас Бигэр, Есөнбулаг сумын нутаг хүртэлх өргөн уудам ашигт малтмал, алтны нөөцтэй лиценз газрыг эзэмшдэг гэх.  Аль 2007 оны намар Солонгос улсын казинод МАН-ын боссууд “Хадгаламж” банкны 14,3 тэрбум төгрөгөөр мөрийтэй тоглож алдахад “Макс ” группын боссын нэр дуулдаж байсан. Тэр үед эрүүгийнхэн тус улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулахад “Макс” группын Д.Ганбаатар, “Дэлгэр интернэйшнл”-ийн ноён У.Болд Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат ,экс гишүүн Д.Загджав, АМГТХЭГ–ын дэд дарга асан С.Даваасамбуу нар байнга уг казинод тоглодог нь тогтоогдож байв. Энэ үеэс “Макс” Д.Ганбаатар мөрийтэй тоглоомонд донтож, Америк, Макао, Хонконг, Солонгосын казиног цатгах болжээ. Ямар сайндаа Лас-Вегасын казинод Д.Ганбаатар нэгэн баян Америктай танилцаж Монголд казино байгуулахаар хөөцөлдөж байх вэ.  Тэгтэл Монголд 20 сая доллараар “Морин тойруулга”, казино байгуулах гэсэн өнөөх баян америк нь Максын боссоор баахан дайлуулж цайлуулж, амарч тухалж саатаад бултсан нэг муу жижиг гарын луйварчин байсан гэдэг. Энэ мэт бизнес нь сүүлийн үед бага зэрэг хазайсан болоод ч тэр үү Д.Ганбаатар Хонконгийн хамгийн том “Gambling” казиногоор эргэлдэх болжээ. “Gambling” казинод дэлхийн баячууд тэр бүү хэл Холливудын од Чаки Чан, Чоу Юнь Фат, Чет Ли нар азаа үздэг гэж байгаа. “Макс”-ийн босс Д.Ганбаатар “Gambling” казинод наадмын дараа 2 сая америк доллараа тавиад туучихсан ажээ.  Ёстой цусаар уйлахад ч багадахаар тийм их мөнгийг нэг муу хужаад бэлэглэчихсэн гэсэн үг. Үүний оронд 2 сая доллараар монголдоо хөрөнгө оруулалт хийсэн бол их ч зүйл бүтээх байлаа. Сонирхуулахад “Gambling” казинод Сингапурт элчин сайдаар очсон Б.Дэлгэрмаа сэм сэмхэн үзэгдэх болжээ.

  Б.Батбаяр

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
atman(103.26.193.23) 2014 оны 09 сарын 02

teneg sda we mongotei bolhoro uhaan mutai mal bolchdin bhda

0  |  0
ээ муу махан толгой(203.194.116.193) 2014 оны 09 сарын 01

Энэ баян гээд цээжээ дэлдээд байгаа нөхдийн нэг нь ч өөрсдөө эр сайндаа баяжаагүй л байхгүй юу. Нэг бол монгол хүнийг боолчилж, хөдөлмөрийг нь шулж, мөлжиж нэг бол монгол газар шорооны баялгийг сорж олсон мөнгөө улс эх орондоо зориулалгүй гадаад улсад аваачиж ”тушаасан” бол түүнийг нь төлүүлдэг байх хууль санаачлаач ээ эрхэм гишүүд ээ. Тэр хоёр сая доллар чинь Ганбаатар гэдэг хүний хувийн мөнгө биш Монгол улсын л мөнгө ш дээ. Түүнийг гадагш нь алдана гэдэг бол эх орноо худалдсантай ялгаа байхгүй. Чадахгүй байж казинод орж шулуулж байхын оронд хоёр сайхан цэцэрлэг барьсан бол хичнээн их буян болох билээ. Эх оронч бус хогийн шаарыг бүх хөрөнгийг нь хураагаад гадаад руу нь зайлуулбал таарна. Тэндээ очоод баяжихыг нь харах юмсан.

0  |  0
багш(202.179.20.207) 2014 оны 08 сарын 30

Мөнгө илүүдэх нөхцөлд нэг ч гэсэн хүнийг өөрийнхөө оргил өөд татаач

0  |  0
зочин(112.72.13.166) 2014 оны 08 сарын 29

энэ шар авгайгаасаа уйдсаар удаж байна, анхны эхнэр хүүхэд нь сайн л явдаг байхдаа харж үздэг байлгүй дээ, хайр сэтгэлгүй ийм амьдрал уйтгартай биз, аль хэдэн жилийн өмнө л миний таньдаг оюутан охиныг такси барих гэж байхад нь зогсож хүргэж өгөөд ахиад хоёулаа уулзаж болохуу утсаа өгчөөч гээд үхэн хатсан гэсэн балай хог яах гэж анхнаасаа ийм бүтэлгүй юм хийдгийн бэ

0  |  0
mnl(122.254.126.59) 2014 оны 08 сарын 29

bayan humuus yah ve dee mani metiinhee ideh hooloor togloj bna daa ur huuhed chini ulmun zelmen amidrah bh daa

0  |  0
mongol(202.131.233.187) 2014 оны 08 сарын 29

Tiim gesen. Ehnerteigee jinhene hair setgeleer suugaagui, tohiroltsoo baisan gesen. Uul n hairtai hun n uur engiin ohin baisan gesn.

0  |  0
bid mongolchuud (103.10.22.161) 2014 оны 08 сарын 29

Ug ni ene ih mongiig neree sainaar duuduulah sain uilsed zorigtoihon zoriulchihgui dee, X, Battulga shig gart barigdaj nudend uzegdeh zuil hiihguide, er tiim yum uzsen zorigtoi honshoortoi hun tsoohon yumdaa

0  |  0
mongol(103.26.193.15) 2014 оны 08 сарын 29

Hair setgeleeree suugaagui humuus ROBOT shig baidag bh daa..Uayngalenhua.

0  |  0
зочин(183.177.98.75) 2014 оны 08 сарын 29

нөгөө мөнгөтэй хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү гэж үг байдаг даа. лаа их идвэл ч муу л байх даа бодвол

0  |  0
Унэн юм уу(103.26.193.12) 2014 оны 08 сарын 29

Унэн л байхдаа бодвол., Дэлгэрмааг бичсэн байхыг бодоход мэддэг л эх сурвалж байна. Газрын хэвлий Ард тумний бБаялаг гэчихээд хэдхэн гарууд тантайтлаа баяжаад бас болоогуй гадаадын казинод аваачаад егеед байх юм. Тэрний оронд битгий ухал даа, Газрын хэвлийг. Байж л байг.

0  |  0
ганбаа(103.26.193.5) 2014 оны 08 сарын 29

Сургууль цэцэрлэг өнчин өрөөсөн өвдөж барьсан хүүхдүүдэд Ганбаатар тусаллаа гэж чи дуулсан уу Эмлэгт түргэний машин бэлэглэлээ гэж сонссон уу Хохьнээ гэ хэлдэг юм буянд чинь бузар орж байгаа нь тэр

0  |  0
kkk(202.179.23.45) 2014 оны 08 сарын 29

Ganbaatart 2 say dollor yuch bish HUDULMURCH ZALUU BOLOVCH MONGOLD YAMARCH HEREGGUI HUN

0  |  0
setgegdek(202.131.247.23) 2014 оны 08 сарын 29

barimt notolgoo heregtei

0  |  0
123(202.21.106.106) 2014 оны 08 сарын 29

mongoldoo biznesiin tunshdee 2-hon say deer shandaganag Baagii neg sain shataj, bolj dee. Neg ch gesen teneg shaldaa buuj bna gesend mini hunii muud durlalaa gehgui bailgui dee. Yur ni ene mori ene terend horhoisood bgaa hurgan baychuul mod araas ni orno doo.

0  |  0
usa(76.22.46.29) 2014 оны 08 сарын 29

xudla gej bodjiino.aldsan bj bno gexde 2 saya bish bx..

0  |  0
zochin(61.48.217.2) 2014 оны 08 сарын 28

haraal ideesei ene muu MAX iihniig. barisan bairuudiig ni haraarai! tsonh sav haalga uud montaj lift bann ene ter ni bugd goloo tsohij hiisen hog! bas deerees ni irgeddee sanuulahad bairnii m.kw ni aimaar dutuu bdagimshu! chini naad buzar argaar olson mongo, ner hund chin uns nuram shig hiiseesei!

0  |  0
unen(124.158.111.8) 2014 оны 08 сарын 28

Unen gesen shuu

0  |  0
eeeeee(188.64.247.13) 2014 оны 08 сарын 28

ard tvmniii mungu tonoj deeremdegsed eh orniii baylagiig gariin salaagaar ursgahaaa bolibol yasiim be..

0  |  0
eenee(202.179.2.80) 2014 оны 08 сарын 28

xairan munge olon surguuli tsetserleg emneleg barix munge salxind xiisgej dee. buyan xiigeechee mungee bagtaaj ydaad baigaa ym bol .ovchind shanalsan olon xun bnashd emnelgiin zardliig ni tulcheech, ... za za xelex ug ch oldoxgui ymaa

0  |  0
зочин(103.26.193.13) 2014 оны 08 сарын 28

Хайран мөнгө. Ганбаатарын ажилчдын хөлс нэвчсэн тэр их мөнгөөр бүгдэд нь байр бэлэглэчихгүй дээ. Агуу том буян болно доо.

0  |  0
ZAYA(96.24.17.53) 2014 оны 08 сарын 28

ED NART MUNGU BAI GUI HUDLAA MUNGUTEI HUNII TSARAI GARGAJ JUJIG TAVIJ BGAAA UMAA I

0  |  0
ZAYA(96.24.17.53) 2014 оны 08 сарын 28

ED NART MUNGU BAI GUI HUDLAA MUNGUTEI HUNII TSARAI GARGAJ JUJIG TAVIJ BGAAA UMAA I

0  |  0
ZAYA(96.24.17.53) 2014 оны 08 сарын 28

ED NART MUNGU BAI GUI HUDLAA MUNGUTEI HUNII TSARAI GARGAJ JUJIG TAVIJ BGAAA UMAA I

0  |  0
ZAYA(96.24.17.53) 2014 оны 08 сарын 28

ED NART MUNGU BAI GUI HUDLAA MUNGUTEI HUNII TSARAI GARGAJ JUJIG TAVIJ BGAAA UMAA I

0  |  0
muu bn(202.21.125.25) 2014 оны 08 сарын 28

Ter maksiin barilga deerees yum unaj hun uhee bizde ternii ar gert ugchuhgui

0  |  0
Mongol huuhed(112.72.13.13) 2014 оны 08 сарын 28

Ajaa gegeenii emnelegt ydaj 10/ ni ugchuhgui dee novshoo

0  |  0
(103.26.193.6) 2014 оны 08 сарын 28

suuli bolovsrol baixgui yum uzeegui mori xuuxen erguulsen airagnii xuuxduud xubisgaliin siimxiigeer xeden togrogtoi bolood uchraa oloxgui yabnaa sursan erdem n neg iimerxuudee

0  |  0
zzzz(103.26.193.8) 2014 оны 08 сарын 28

Bolj ih hun muutai hun shig bgaan, heregtei yum hii gevel haramlaad yaj salaglah bol

0  |  0
Zochin (182.55.248.67) 2014 оны 08 сарын 28

Delgermaa bol ulaan casinochin endehiin MBS bnga bj bdagiin, deerees dandaa $1000 aar tavij toglono tegeed bas humuusiin esreg tavih hobbitoi ih sonin doo

0  |  0
иргэн (112.72.13.11) 2014 оны 08 сарын 28

ёооё хайран мөнгө зарим нэг нь 2,3 зуун мянга олох гэж махаа зулгааж байхад... тэр алдсан мөнгөөр нилээд хэдэн айл байр оронтой болох байжээ. ... хэлэх ч үг алга... уянгалянхуатай дотно танилцаж мөнгө зээлдиймүү утсыг нь мэдэх хүн байнуу. хэр ааштай вэ. 200 сая төг 10 жилийн хугацаатай зээлкү л байхдаа. би уг нь найдвартай өгнө. даанч танихкү болохоор өгөхгүй л байхдаа. гэхдээ юмыг яаж мэдэх үү үүнийг уншсан хүн хэлээдхээрэй. хариу нь энд сэтгэгдэл дээр биччих. хүлээх болношүү.

0  |  0
irgen(103.26.193.15) 2014 оны 08 сарын 28

Teneg bn da ter $ mongoldoo surguuli tsetserleg barisan bol buyan boloh blaa ... teneg l bn !!!!!

0  |  0
Сэхээтэн(182.160.38.181) 2014 оны 08 сарын 28

Ишш.. Угаасаа эд нар Монгол доо хийж бүтээх ямар ч сонирхолгүй гарууд. Гадаад хүний бөгс долоохоос сийхгүй. Цагийн сайханд юм хийж мөнгө олсон л юм байгаа биз. Арай ч ийм тэнэг байж болохгүй ш дээ. Гэтэл би 500 000 төгрөгний төлөө махаа идэж олж байхад энэ мэтийн гарууд ийм байхаар улс хэзээ ч хөгжихгүй л дээ.

0  |  0
oogii(112.72.13.192) 2014 оны 08 сарын 28

ugui bailgui gej bodoj b,a

0  |  0
Top