Долларын ханш буусаар байна

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 29

Ам.долларын ханш сүү­лийн өдрүүдэд эрчимтэй уруу­даж байна. Хэдхэн хоно­гийн өмнө 1900 гарч “галзуур­сан” ногоон валют өчигдрийн үдээс хойш гэхэд 1820 хүрсэн байлаа. Энэ бол “Найман шарга” валютын захын ам.доллар зарж байсан ханш. Тэнд долларыг 1815 төгрөгөөр худалдан авч 1820 төгрөгөөр зарж байв. Энэ удаа ам.долларын ханш ямар шалтгаанаар суларч байгааг сонирхлоо. Мөн ирэх өдрүүдэд суларсан хэвээр байх эсэхийг ч тандсан юм.

Долларын ханш суларсан шалтгааныг сонирхохоор зорьсон эхний газар маань “Найман шарга” валютын зах. Биднийг очиход валютын зах хөл хөдөлгөөн багатай байв. Валютын ченжүүд “ногоон 19-д авна”, “ам.доллар 17-д авъя, юань 294” хэмээн гудам­жаар яваа хүмүүсийг хоргоох аж. “Найман шарга”-д байрлах банк бус санхүүгийн байгууллагуудын үнэ өөр хоорондоо нэг  их зөрүүгүй байлаа. Үдээс өмнө ам.долларыг  зарах  ханш  1825 төгрөг байсан бол үдээс хойш 1820 төгрөг хүртэл буусан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dollar(202.179.17.57) 2014 оны 08 сарын 31

dollar osox ni gartsaagyi l dee 1-d noots bxgyi 2-d mongol tugrug ix xemjeegeer xevleed taraasan 3-d dotood yildverlel gej bxgyi importlogch uls uchraas

0  |  0
Nergui(203.194.115.124) 2014 оны 08 сарын 30

Ushuu buuna er bol 1300 ochino ene bol yag bodit khansh khedkhen khun khashaar tomorch bna shuu dee $ 1300 bur 1000 boloosoo

0  |  0
Top