“Оюутан цагдаа” хөтөлбөр хаалтаа хийв

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 29

МОХ, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран энэ оны долдугаар сарын 1-ээс наймдугаар сарын 25-ны өдрийг хүртэл “Оюутан цагдаа” нарыг ажиллуулсан юм.

 

Энэхүү “Оюутан цагдаа” хөтөлбөр нь нийслэл хотод хүрэлцэн ирж байгаа жуулчид болон иргэдэд туслах, тэднийг гэмт халдлага, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжсэн юм.  Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн дүүргийн дүүргийн 44 чиглэлд 88 оюутан ажилласан байна. Дээрх хугацаанд “Оюутан цагдаа” нар нийтдээ 186 цаг ажилласан бөгөөд 600 гаруй мянган төгрөгийн цалин урамшуулал авчээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top