Шилдэг дэмбээчид өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 30

Дундговь аймгийнхан энэ сарын 25-31-ний өдрүүдэд "ДУНДГОВЬ АЙМГИЙН АЙРАГНЫ БАЯР"-ыг УДЭТ-ын гадаа талбайд зохион байгуулж байна. Баярын хүрээнд хөхүүрийн шинэхэн айраг болон амталж чанасан адууны махыг худалдаалж байгаа өнөөдөр “Дэмбээний тэмцээн” зохион байгуулагдахаар болжээ. Дэмбээний тэмцээнд оролцогчдыг яг одоо бүртгэж байна. Хүссэн хүмүүс бүртгүүлэн оролцох  боломжтойгоос гадна Дундговь нутгаас төрөн гарсан олны танил урлаг соёлын эрхмүүд оролцох аж.. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top