Хүүхдийн инээд цалгисан эрдмийн шинэ жил эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 01

Өнөөдөр есдүгээр сарын нэгэн. Өнгө алаглах цэцэгс барин, найз нөхөдтэйгээ гүйлдэх хөөрхөн жаа­лууд, номын шинэхэн цүнх үүрэн аав, ээжийнхээ гараас хөтлөн алхах бяцхан сурагчид, шил цонх нь гялалзах эрдмийн өргөө болсон сургууль. Анх удаа бие биенээ гайхан харах нэгдүгээр ангийн бяцхан жаалууд хаа сайгүй тааралдах. Гурван сар бие биенээ хараагүй нэг ангийнхан уулзалдан баясаж, өдөр өдрөөр ижилдэн дассан анги танхимдаа цугларан, амралтын сонин сайхныг ам булаалдан хөөрөлдөх мөч. Сургууль бүрийн гадаа уянгалаг хөгжим эгшиглэж, багш, сурган хүмүүжүүлэгчид цэцгийн баглаагаа дааж ядан тэврэн зогсоно. Инээд баясал, цог золбоо нь гялалзах сурагч насны бас нэгэн тэмдэглэлт өдөр ийнхүү эхэлж байна.

Энэ л өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж эх орон даяар эхний хичээлийг "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө” гэсэн сэдвээр заана. Хичээлийг МҮОНТ-ээр өнөөдөр 10.00 цагаас шууд дамжуулна. Ерөнхийлөгч  өмнө нь 2009 оны есдүгээр сарын 1-нд “Дэлхийн дулаарал-Монгол орон”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор”, 2012 онд “Хүн болох багаасаа”, 2013 онд “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” гэсэн сэдвүүдээр хичээл зааж байсан.

Энэ жилийн хувьд бага боловсрол шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх болсонтой холбоотойгоор 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг нээж Монгол улсын ерөнхийлөгчийн заах   хичээлийн сэдэв нь бага боловсролын шинэчилсэн хөтөлбөртэй уялдах юм. Өөрөөр хэлбэл, бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн гол цөм  болсон хүүхэд бүрийг дэмжсэн,  хүүхэд  бүрийн оролцоог хангасан, тэдэнд  мэддэг зүйлээр  нь дамжуулан  хэрхэн чадвар суулгаж   болгодгийг  нотолсон хичээл болох аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yu we(202.179.10.22) 2014 оны 09 сарын 01

yaltanguudiin zurgiig eswel taagvi medeenii zurgiig l ingej awdag bh

0  |  0
yu we(202.179.10.22) 2014 оны 09 сарын 01

yaltanguudiin zurgiig eswel taagvi medeenii zurgiig l ingej awdag bh

0  |  0
yu we(202.179.10.22) 2014 оны 09 сарын 01

yaltanguudiin zurgiig eswel taagvi medeenii zurgiig l ingej awdag bh

0  |  0
Top