Айлчлалтай холбоотойгоор явах замын чиглэлийг зохицууулна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 03

 

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийх гэж байна. Айлчлал үдээс өмнө буюу 11 цагаас эхлэх бөгөөд зургаан цаг үргэлжлэх билээ.

 

Энэхүү айлчлалын үеэр замын хөдөлгөөний хэт ачаалал үүсэж магадгүй тул иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо айлчлалын маршрутаас өөр маршрут сонгож явахын уриалж байгаа юм.

 

Тодруулбал, өглөөний 09-12 цагийн хооронд Хан-Уул дүүргийн Нисэх орчмын замыг хааж, Оросын төрийн тэргүүнийг угтан авах бол, 11 цагаас хойш  Төрийн ордны ойр орчимд харуул хамгаалалт гарч, замын хөдөлгөөнийг хаана. Харин 15 цагт  В.Путин Ерөнхийлөгч Жуковын хөшөөнд цэцэг өргөх төлөвлөгөөтэй байгаа юм. Тиймээс энэ хугацаанд Төрийн ордноос Баянзүрх дүүрэг хүртэлх замыг хаах ажээ. Эдгээр нь цаг хугацааны хувьд нааш, цааш хөдөлж магадгүй тул ер нь энэ өдөр хотын төвийн замыг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.   

 

Дашрамд хэлэхэд, өнөөдөр цагдаагийн 2000 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд төв зам дагуух явган зорчигчийн хөдөлгөөнийг ч зарим тохиолдолд хязгаарлах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top