Джеки Чан ажилгүй болох уу

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 03

 Хонгонкийн алдарт жүжигчин Жеки Чаны хүү баривчлагдсантай холбогдсон асуудал зөвхөн шүүхээр шийдэгдээд өнгөрөхгүй нь бололтой.Ойрын өдрүүдэд 60 настай одыг ажлаас нь халж магадгүй сурагтай байна. Үүний шалтгаан нь түүний гэр бүлийг тойрсон асуудал бололтой.

  Хятадын тэргүүлэх 16 кино ба телевизийн компанууд хар тамхи, мөрийтэй тоглоом болон охид хүүхнүүдийн асуудалд холбогдсон кино од Жеки Чаныг одооноос эхлэн өөрсдийн төслүүдэд оролцуулахгүй гэсэн хамтарсан мэдэгдэл гаргалаа. “Бид иймэрхүү асуудлыг тэвчиж чадахгүй.Од ч тэр,энгийн хүн ч тэр сахилга баттай байж хуулийг мөрдөх ёстой”-гэж компани албан ёсоор мэдээллээ. Хэдийгээр  хувь хүн Жеки Чан өөрийгөө сахилга баттай, даруу авч явдаг ч хэрүүлийн шуурганд түүний нэр дэндүү өчүүхэндэж, алдарт жүжигчин маань ажилгүй болох магадлалтай болжээ. 
Эх сурвалж: Urlag.mn  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2016 оны 10 сарын 11

Well done arcitle that. I”ll make sure to use it wisely.

0  |  0
Top