Оюутнуудад үнэгүй бэлгэвч тараажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 12

Жил бүрийн есдүгээр сарыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар  “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгож холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байхаар болсон.

Энэ хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс их, дээд сургуулийн оюутны дотуур байранд Эсэн мэнд амаржихуй, Гэр бүл төлөвлөлт, Хүсээгүй жирэмслэлт, Үе тэнгийн дарамт шахалтыг эсэргүүцэх чадвар, ХДХВ/ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, Сүрьеэ өвчин, Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс өөрийгөө болон найз нөхдөө сэргийлэх нь зэрэг сэдвээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаа ажээ. 

 

Оюутнуудад НЭМҮТ-ийн мэргэжилтэн С.Гэрэлмаа, Ц.Роломсүрэн нар “Архи, тамхины хор хөнөөл ба түүний талаарх түгээмэл буруу ойлголтууд”, Мари Стопс олон улсын байгууллагын эмнэлэг эрхэлсэн дарга Д.Энх-Оюун “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин”, ЭМЯ-ны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч Б.Ижилбаатар “Цусны донорын тухай ойлголт”, сэдвээр тус тус сургалт явуулж, оюутнуудад зөвлөгөө, мэдээлэл өгч, үнэгүй бэлгэвч тараажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top