Оюутны боксын ДАШТ-аас 6 медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 15

ОХУ-ын Якутск хотод болсон сонирхогчдын боксын оюутны ДАШТ болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манайхаас найман эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцсоноос нэг мөнгө, таван хүрэл медаль авчээ.    
  Залуу тамирчин Г.Ариунболд 49 кг-ийн жинд ОХУ-ын тамирчинтай алтан медалийн төлөө өрсөлдөж өвдөг шороодон мөнгөн медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдээс 52 кг-д А.Нурлан, 56-д Б.Билгүүн, 75 кг-д Ж.Отгонжаргал, эмэгтэйчүүдээс Т.Болортуул, М.Гүндэгмаа нар хүрэл медаль авсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.170.67.62) 2014 оны 09 сарын 15

Монголын боксчид мундаг шүү. Урагшаа

0  |  0
Top