Шүүх эмнэлгийн ажилтан цогцсуудыг сольсноо мэдээд яаран оршуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 18

Шүүх эмнэлгээс цогцос алга болсон гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулгаас тодрууллаа.

-Шүүх эмнэлгээс цогцос алга болсон гэх мэдээлэл олныг цочирдуулж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Шүүх эмнэлгээс цогцос алга болсон гэх мэдээлэл ташаа. Ажилтны хариуцлагагүй байдлаас болж хоёр цогцос солигдсон. Тиймээс тухайн ажилтанд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

-Солигдсон талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн наймдугаар сарын 10-нд манай байгууллагад хоёр цогцос хүлээлгэн өгсөн.Нэг нь гэртээ нас барсан, нөгөөдөх нь Хан-Уул дүүргээс хариуцах эзэнгүй нэр хаяг тодорхойгүй гэж ирсэн байсан. Тухайн үедээ хоёуланг нь задлан шинжилгээнд оруулж, нэгнийх нь оршуулга наймдугаар сарын 13-нд явагдсан. Нөгөөдөх нь сүүлд нь эзэнгүй гэдгээр оршуулагдсан.

Гэтэл нэг ар гэрийнхэн нь есдүгээр сарын найманд манайд ирж, цогцос солигдсон гэсэн гомдол гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг гарч шалгахад үнэхээр цогцос солигдсон болохыг тогтоосон. Ингээд бид удирдлагын хэмжээнд хоёр айлаасаа уучлалт хүсээд оршуулгын ажил өнгөрсөн долоо хоногт явагдаж дууссан.

-Тухайн ажилтанд байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авсан бэ?

-Албан тушаалаас нь түр түдгэлзүүлээд байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол албан тушаал нь чөлөөлөх асуудлыг ярина. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Мэдээж тухайн айлууд сэтгэл санааны хүнд байдалд ороод зогсохгүй, хоёр дахин оршуулга хийсэн байна?

-Дахин ийм асуудал гаргахгүй байх асуудлаар манай байгууллага анхааран ажиллана. Хохирогчдын ар гэрийн хохирлыг барагдуулах ажлыг хийж байна.

Болсон явдлыг сийрүүлбэл, өнгөрсөн наймдугаар сарын 10-нд шүүх эмнэлэгт амиа хорлосон, архинд хордож нас барсан хоёр цогцос иржээ. Амиа хорлосон цогцос нь эзэнтэй, архинд хордож нас барсан цогцос нь эзэнгүй цогцос байсан юм байна.

Амиа хорлосон цогцосны ар гэрийнхэн холбогдож цогцос авахаар ирэх үед шүүх эмнэлгийн ажилтан архинд хордож нас барсаны иргэний цогцсыг андууран өгөөд явуулсан байна. Ар гэрийнхэн нь мэдэлгүй 61-ийн гармын оршуулгын газарт оршуулжээ. Эзэнгүй цогцсыг шүүх эмнэлгийн газраас гурван сард нэг оршуулдаг байна.

Харин өнөөх ажилтан цогцосуудыг солисноо мэдсэн ч удирдлагууддаа хэлэлгүй нууж, улмаар өнөөх эзэнгүй цогцсыг гурван сар болоогүй байсан ч оршуулжээ. Гэтэл эзэнгүй цогцосны ар гэрийнхэн холбогдож, цогцсыг нэхэхэд оршуулсан гээд халгаагүй байна.

Харин ар гэрийнхэн нь оршуулсан газар нь Буян компанийхантай очиж, оршуулгыг ухаж цогцсыг гаргаснаар солигдсоныг мэджээ. Шүүх эмнэлгийн ажилтан ч хэргээ хүлээн хоёр гэрийнхнийгхооронд нь холбосноор талийгаачдын ар гэрийнхэн цогцоснуудыг солилцож өнгөрсөн лхагва гаригт дахин оршуулга хийсэн юм байна.
Эх сурвалж:www.zaluu.com  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(150.129.143.182) 2014 оны 09 сарын 19

Darga nar ni yahavdee uurchlult geed zalyy hymyysiig avaad nuguudyyl ni neg iimerhyy l hariytslaggyi ajildgiin bizee.

0  |  0
ttttt(64.141.193.30) 2014 оны 09 сарын 19

yamar hariutslagagui yum be . heleh ug alga ....

0  |  0
Pee(202.131.225.197) 2014 оны 09 сарын 18

uhsen hun ug helehgui gej

0  |  0
зочин(202.55.183.245) 2014 оны 09 сарын 18

БУЗАР....

0  |  0
Top