Солонгос кинон дундуур эм сурталчилахаа хэзээ болих вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 22

 

 Телевизийн бүх л сувгаар эмийг чихэр мэт  сурталчилах боллоо. “Зарим тохиолдолд хориглох заалттай тул хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө авна уу” гэж бичээд л эм сурталчилж гарна. Сайн гэх тодотголтой бүхнийг хэрэглэж үзэхийг хүсэгчид үүнийг нь худалдаж аваад л уучихна. Мэдээж сайн эм худалдаад авчихсан гээд түүнийгээ  бариад “Үүнийг би хэрэглэж болох болов уу, надад тохирох уу” гээд эмчид очдог хүн байхгүй л болов уу. Олны танил эрхмүүдээсээ эхлээд эмийн сурталчилгаанд тоглож, хэдэн телевиз нь дээрх сурталчилгаануудыг өдөр шөнөгүй үзүүлэх нь эмийн зохисгүй хэрэглээг улам дэвэргэдэг ч байж болох.

Солонгос кинондундуур дурвөн удаа сурталчилгаа явахад 9 нэр төрлийн эм сурталчилж байгаа нь өнөөдөр хэр хуулинд нийцтэйг хэлэх нь зөв. Тодруулбал Солонгос соёлоор тархийг нь  угаагаагаад зогсохгүй эрүүл мэндийн буруу мэдлэг олгож байгаа юм. Налгазин, Терафлю, капсултай тураах эм, сиптолете, зүрх судасны эм гэх мэтчилэн хөвөрнө.
Уг нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 27.4-т Эмийн зар сурталчилгаанд Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас гадна дараах зүйлийг хориглоно:
27.4.1.эмийг импортлох, худалдах зорилгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах;
27.4.2.хүүхдэд хандсан эмийн сурталчилгаа явуулах;
27.4.3.жороор олгох эмийг сурталчлах;
27.4.4.эмчийн зөвлөгөө, эмчилгээ, мэс ажилбарыг үгүйсгэх ойлголт төрүүлэх мэдээлэл өгөх;
27.4.5.эмийг ховор, чухал, цорын ганц, маш өндөр идэвхтэй, үр дүн нь бусад эмээс илүү, аюулгүй, гаж нөлөөгүй, шинэ эм, патентлагдсан гэж хэрэглэгчийг төөрөгдүүлэх;
27.4.6.эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтад урамшуулал олгох буюу үнийн хямдрал үзүүлэх тухай нийтэд сурталчлах гэх зэргээр тус тус заасан байдаг. Гэтэл энэ хууль амьдрал дээр төдийлөн хэрэгжихгүй байгаагтелевизийн суваг бүрээр гарч буй эмийн зар сурталчилгаа харуулаад өгнө.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр нийслэлд 645 эмийн сан хуулийн дагуу буюу албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна. Үүний дотор эмнэлгийн эмийн сан 37, нэгдүгээр зэрэглэлийн 137, хоёрдугаар зэрэглэлийн 471 эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа аж. 2011 онд батлагдсан MNS5260-2011  шинэ журмаар эмийн санг нэг, хоёрдугаар зэрэглэл хэмээн ангилах болсон талаар албаны эх сурвалж хэлсэн юм. Нэгдүгээр зэрэглэлийн эмийн сан нь өөрийн гэсэн эм найруулах лабораторитой байх ёстой аж. Харин хоёрдугаар зэрэглэлийнхэн нь гаднаас эмээ импортолж, зөвхөн худалдаа хийх зориулалттай юм байна.

Тухайн эмийн санд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хэд хэдэн үе шаттайгаар олгодог аж. Нэгдүгээрт, эмийн сан ажиллуулах төслийг заавал бичиж өгдөг байна. Улмаар төсөл нь дэмжигдвэл, дараагийн шат буюу хяналтын шатаар орж, шинжээчид дүгнэлтээ гаргаснаар эмийн сангийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авдаг. Гэтэл өнөөдөр нийслэлд 500 метр битгий хэл тав алхаад л нэг эмийн сан үйл ажиллагаа явуулж буй юм. Энд дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл нь эмзүйч нарын асуудал. Эмзүйчид худалдан авагчдаас эмчийн жорыг нь үзэж шалгах нь битгий хэл жорыг нь харж байгаад буруу эм олгочих тохиолдол олон. Хамгийн ойрын жишээ дурдахад “Монос”-ын эмийн сангйин эмзүйч "Фенобарбитал" гэх эмийг буруу олгосноос өдгөө 16 хүүхэд хордож ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн байдаг.  

Иймд иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэх, эмийн зохистой хэрэглээг бий болго х чихэр мэт эмийг дур зоргоороо худалдан авч уухгүй байх зэргийн хатуу хянадаг тогтолцоо өнөөгийн нийгэмд тутагдаж байна

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өбөббөбөбөб(103.9.90.195) 2014 оны 09 сарын 24

дурак минь солонгос кино битгий үз. тэгээд ч ТВ үүд солонгос сериал гаргахаа болиочэээ.

0  |  0
зөвлөхөд(203.194.116.230) 2014 оны 09 сарын 23

Солонгос кино үзэхээ л больчих. Тэгвэл эмийн сурталчилгаа үзэхгүй амар.

0  |  0
ulaangom(112.72.13.156) 2014 оны 09 сарын 22

zasag solongos kinoog haah heregtei.Yadruu setgel zuitee ard tumen solongos-iig yum yuman deer sohroor duuraih handlagatai bolj irj baina

0  |  0
зочин(184.99.253.15) 2014 оны 09 сарын 22

Солонгос киногоо хэзээ узэхээ болих юм бэ ?

0  |  0
ghngf(112.72.13.172) 2014 оны 09 сарын 22

solongos kino gargahaa bolih heregtei

0  |  0
Top