Н.Алтанхуягт бичсэн нууц захидлыг ил болгосон хэмээн ажлаасаа халагджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 23

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дотоод мэдээллийг гадагш нь алдсан гэж тус газар ажилдаг гурван албан хаагчийг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт Засгийн газрын хуралдаанаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол, үүний дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газар хоёр ажилтнаа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Гадагш гаргасан гэх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дотоод мэдээлэл гэдэгт “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бичсэн нууц захидал, Засгийн газрын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хийсэн хаалтын гэрээ, “Монос” группийн охин компани "Монос фарм трейд" хэмээх тоног төхөөрөмжийн компанийн 10.1 тэрбумын тендерийн мэдээлэл, Мөн өнгөрсөн долоо хоногт олны анхаарлын төвд байсан Ерөнхий сайд эхнэр, хүүхэдтэйгээ Солонгос улсад төсвийн мөнгөөр зугаалсан гэх баримтууд багтаж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.131.232.36) 2014 оны 09 сарын 29

Албан хаагч нь нэгэнт л төрийн албан хаагчийн тангараг өргөсөн юм бол төрийн нууцлалтай ажлаа хаа хамаагүй хүнд байтугай, эхнэртэй ярих эрх байгүй шдээ. Зөв арга хэмжээ болжээ. Мөн тэднийг дахин төрийн алба хаах эрхийг нь тодорхой хугацаагаар хориглох хэрэгтэй шүү дээ.

0  |  0
хобо(150.129.143.66) 2014 оны 09 сарын 28

ардчилал гэдэг луйвар нь хүртэл ил тод байхыг хэлдэг юмаа даа

0  |  0
Zuv zuv(50.158.149.22) 2014 оны 09 сарын 25

Zambaraagui tiim humuusiig halah ni zuv ! Tiim hariutslagagui bj bolohgui shu.Mongol ulsad Ulsiin ajil gej baih yostou biz de.Hariutslagaa sain tootsoj bhgui bol bolohgui ee

0  |  0
Yneng bichigch.(103.229.123.176) 2014 оны 09 сарын 25

S.Erdene gej Baganuurt baisan hogin nohoi arai davarch bgaa yum bishyy hynii ami honooson Tim l novsh baisan ardchilal arai dendyy buruu zamaar yavaad bgaam bishyy.Ehneriinh ni yhelch notoi GEJ yariltslaga yum.

0  |  0
Албан хаагч(118.70.170.139) 2014 оны 09 сарын 24

Албан хаагч нь нэгэнт л төрийн албан хаагчийн тангараг өргөсөн юм бол төрийн нууцлалтай ажлаа хаа хамаагүй хүнд байтугай, эхнэртэй ярих эрх байгүй шдээ. Зөв арга хэмжээ болжээ. Мөн тэднийг дахин төрийн алба хаах эрхийг нь тодорхой хугацаагаар хориглох хэрэгтэй шүү дээ.

0  |  0
зочин(202.179.22.226) 2014 оны 09 сарын 24

Дандаа л хууль бус зүйлүүд юм биш үү, үнэнчээр ажилласан хүмүүсийг халсан байна даа,

0  |  0
darxan(202.55.180.8) 2014 оны 09 сарын 24

toriin alband ajillaj baigaa dund shatniixan nuutslaliig xudaldaj ashig oldog baix iim baidal xubiin komfaniac abxuulaad toriin ondor albanixand gazar abcan baix ene bol bac neg abilagiin acuudal baix dund shatniixan bucadtai xubaldaj iiddeg baix

0  |  0
darvin(202.55.180.8) 2014 оны 09 сарын 23

toriin ondorlogiided canal bodol ulc orond xereegtei canal canaachlaguudiigiig bichcen zaxidluudiig ajeliin 14 xonogt xariug ogno geed buten 2 car tag chig toriin nuuts irgenii nuuchalcan zaxiag yaj unshij cudalj oorcdiin canaa bolgodog bol doo

0  |  0
сандаг(103.229.120.108) 2014 оны 09 сарын 23

за даа иймэрхүү ардчилсан үйл ажилгаанд монголчуудын чих дөжирч дээ хөөрхий ингэж л үнэнээ нуухгүй юм юм бол өөр яах юм зөв л юм хийсэн байна шүү дээ ха ха ах ха

0  |  0
Top