Өвлийн бэлтгэлээ хангаж яваад амиа алджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 25

Өвс тэжээл бэлтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

 

Тодруулбал Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл баг Зүүн Тэрэмийн “Харзны тохой “ гэх газрын Сэлэнгэ голын урд салаанд энэ сарын 19-ны өдөр Б нь хадлангийн өвс хадаж байгаад эрэг рүү жолоодож явсан трактортойгоо унаж нас барсан байна.

 

Ослын газарт аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Т.Мөнхбатаар ахлуулсан шуурхай бүрэлдэхүүн явж ажилласан бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95-р зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 201406000286 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокуророос хяналт тавин ажиллаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top