Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинэ цогцолбор үүдээ нээлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 27

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинэ цогцолбор өчигдөр үүдээ нээлээ. 2010 оноос эхэлсэн эрүүл мэндийн салбарын 26 барилга санхүүжилтгүйн улмаас өнөөдөр ашиглалтад ороогүй байна. Үүний гол шалтгаан нь төсөвт өртөгөө нэмснээс болоод шалтгааныг нь нягтлах шаардлага гарч, хугацаа алдаж байгаа аж.

Харин тус эмнэлгийн барилгын ажлыг анх 2010 оноос эхлүүлсэн бөгөөд 4 тэрбум төгрөгөөр “Шинэ барилга” компани цаг хугацаанд нь барьж, ашиглалтад оруулж өгсөн байна. Мөн доторх тавилга, тоног төхөөрөмжийг 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулжээ.

СЭМҮТ-ийнхөн шинэ цогцолбор нь тамхинаас гаргах лазер эмчилгээг хийх, төгсөлтийн дараах сургалтын өрөөг тусад нь гаргаж тохижуулсан, цахим номын сан бүхий уншлагын өрөөтэй болсон, сэргээн засах физик эмчилгээний төрөл нэмэгдсэн, ариутгал халдваргүйтгэлийн шинэ тоног төхөөрөмжтэй болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ashgui dee(123.121.192.191) 2014 оны 09 сарын 28

Setgetsiin ovchtei tusheediig hevtuuleh gej neej baina uu?saana tani toroh emneleg tudagtail l baina daa.Ehleed toriin soliorson tusheedee emchelh ni uu

0  |  0
Top