Таван эмийн сангийн үйл ажиллагааг зогсоожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 29

НХМГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 23 мал амьтны эмийн санд урьдчилсан шалгалт хийсэн байна. Шалгалтаар зөрчилтэй болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан  нэр бүхий таван эмийн сангийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоосон байна. Мөн хаяг шошго шаардлага хангахгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хадгалалтын хугацаа дууссан зөрчилтэй эм бэлдмэлийг хураан авч устгалд оруулжээ.

Малын эмийг гаднаас оруулж ирэх бодлого үндсэндээ алдагдсан байна. Иргэд аж ахуй нэгж өөрийн хүслээр дураараа оруулж ирж худалдаалж байгаа зөрчил дутагдал их байгаа улсын байцаагчид тайлбарлаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top