Шатсан автобусанд галын хор байхгүйн дээр өглөө гарахад нь техникийн үзлэгт оруулаагүй байж

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 30

 

Тасганы овоо орчимд нийтийн зорчигч тээврийн автобус шатсан тухай мэдээлэгдсэн. "НЧБ" компанийн Баруун салаа-Сансарын тойрог чиглэлийн автобус өчигдөр09.00 цагт Эх нялхсаас Тасганы овоо руу эргэдэг уулзварын ойролцоо шатаж, гал унтраах ангийн алба хаагчид галыг унтраасан байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчийн өгч байгаа мэдээллээр "Онцгой байдлын газрын Аврах гал унтраах ангийн аврагчид галын дуудлага ирснээс гурван минутын дотор ирсэн. Хэрэв цаг алдаж ирсэн бол гал түлшний саванд орох эрсдэл өндөртэй байсан. Хүн гэмтэж бэртээгүй" гэлээ.

Харин автобусны жолооч "Би энэ ажилд ороод хоёр л хонож байна. Өглөө техникийн үзлэг хийгээгүй, шууд л асаагаад гарсан. Гал гарч байсан гээд зорчигчид хэлмэгц автобусыг зогсоож, галыг унтраах гэсэн боловч ямар ч галын хор, багаж байгаагүй гэх мэдээллийг өгсөн аж.

Уг автобус дүүрэн зорчигчтой байсан гэнэ.Харин газар дээр нь ажиллаж буй "НЧБ" компанийн засварын механик Н.Насандэлгэр "Цахилгааны утаснаас болж гал гарсан болов уу гэж таамаглаж байна. Галынхан ажиллаж байгаа болохоор галын дүгнэлт удахгүй гарах байх. Өглөө автобусыг үзлэгт оруулаад ажилд нь гаргасан" гэжээ.

Утаа уугимагц зорчигдчыг өөр автобусанд шилжүүлсэн нь тун зөв алхам болж ямар нэг хүн бэртэж гэмтээгүй байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OO hudalaa bn sh de(183.177.97.21) 2014 оны 09 сарын 30

Yagaad hudalaa medeelleed bgan be TV zeer yariltsalga ogohdoo uzlegt oruulsan gej bsan sh dee sonin yuma ta nar

0  |  0
Top