“Galaxy Note 4” Монголд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 16

Юнител групп, Самсунг корпорацийн стратегийн түншлэлийн хүрээнд  Samsung Galaxy Note 4 гар утасны Монгол дахь албан ёсны нээлт өнөөдөр боллоо.

Тус групп өнгөрсөн онд  Samsung Hello хөтөлбөрийг хэрэгжүүлж  Samsung S4, s5, Samsung Galaxy Note3 утаснуудын нээлтийг дэлхийн 140 гаруй улстай нэгэн зэрэг  зохион байгуулсан.

Есдүгээр сарын сүүлээр дэлхийн зах зээлд худалдаанд гарсан "Samsung Electronics" компанийн “Galaxy Note 4" ухаалаг гар утасны Монгол Улс дахь албан ёсны нээлтийг өнөөдөр хийж хэрэглэгчидээ баярлууллаа.

Дэлхийнн зах зээлд 800 орчим ам.доллараар худалдаалагдаж байгаа энэхүү гар утсыг “Unitel" групп 17-ны өдрөөс эхлэн нэг сая 650 мянган төгрөгөөр дотоодын зах зээлд худалдаалах ажээ.

5.7 инчийн хэмжээтэй “Quad HD Super AMOLED" дэлгэцтэй, камерын хүчин чадал нь 16 мегапиксель “Galaxy Note 4" гар утас нь “Samsung Electronics"-ийн гол өрсөлдөгч “Apple"-ийн “iPhone 6 Plus"-тай харьцуулахад дэлгэцийн хэмжээ нь 0.2 инчээр том байгаа ч үнийн хувьд 30 хувиар хямд байгаа юм. Түүнчлэн 3GB RAM-тай, 32GB багтаамжтай тул өмнөх загваруудаасаа илүү хурдан ажээ. Хамгийн том давуу тал нь мульти цонх буюу дэлгэцэн дээрээ хэд хэдэн дэлгэц зэрэгцүүлэн байрлуулж нэгэн зэрэг харах боломжтой. Мөн тусгай “S pen" буюу үзэгтэй болсноор хэрэглэгч мессежээ гараараа бичин илгээх, дэлгэц дээр ажиллахад илүү хурдан эвтэйхэн болсон зэрэг давуу талтай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top